Орог тэсэг - (Латин: Eurotia ceratoides), (Орос: Терескен серый)
Доороос эхлэн салаалсан иш бүхий нэг метр өндөр хагас сөөг бөгөөд заримдаа намхан хагас метр ч хүрэхгүй ургана. Суурь өөдөө нарийссан өндгөн зэв буюу зэв хэлбэрийн энгийн навчтай. Навчны илтэс захаараа доош бага зэрэг хумьсан байх ба ишийн нэгэн адил өтгөн цагаан саарал үсээр хучигдсан байна. Цэцгүүд нь ишнийхээ үзүүрт цацаг хэлбэрээр байрлана. 7-р сарын сүүлч 8-р сарын эхээр цэцэглэнэ. Ганг сайн тэсвэрлэх ба өвөл сайн хагдран хадгалагдана.
Хайрга чулуутай хуурай энгэр, нимгэн үелсэн элс, сайртай газар, тойрмын зах, сайруудын адаг эхээр элбэг ургана. Ер нь цөл, заримдаг цөлийн бүсэд сөөг-хялганат хуурай хээрт элсэнцэр хүрэн хөрстэй газраар ихээхэн тархсан ургамал.[1]