Осман Нури Топбаш

{{

|имя                  = Осман Нури Топбаш
|оригинал имени       = Osman Nuri Topbaş
|дата рождения        = 1942
|место рождения       = Истанбул
|отец                 = Муса Топбаш
|сайт                 = http://www.osmannuritopbas.com/  -  http://www.islamicpublishing.net 

}}

Осман Нури Топбаш, Турк: Osman Nuri Topbaş; 1942, Истанбул.

1942 онд Истанбул хотын Эрэнкөй дүүрэгт төржээ. Эцэг нь Муса Топбаш, эх нь Фатма Фэридэ нар юм. Осман Нури Топбаш нь гэрлэж дөрвөн хүүхэдтэй болжээ. Анх Эрэнкөйгийн Зихни Паша бага сургуулийг төгсөж, тэнд сурч байхдаа Кур’аны судрын сургаалийг сурчээ. 1953 онд Истанбулын Имам-Хатиб сургуульд элсэн орсон нь Османт эзэнт гүрний өвд тооцогдож байсан М. Жэлалэддин Өктэн, Махир Из мэтийн багш нар ба Нүрэддин Топчу мэт Өрнөдийн гүн ухааны хүмүүс багшилдаг чухал нэгэн байгууллага байв. Тэрбээр нас чацуу авга ах Абидин Топбашийн хамт уг сургуулийг 1960 онд төгжээ. Тухайн үед М. Зэкаи Конпара, Яман Өвгөн (Абдулкадир Кэчэоглу), Ахмэт Давутоглу, Махмут Байрам, Али Рыза Сагман багш нар хичээл заадаг байв. Имам-Хатип явсан онуудад Нэжип Фазыл гуайтай танилцжээ. Түүнтэй ойр дотно болоод ярилцлагад нь оролцож, Бүйүк (Их) Дорнод сэтгүүлийн байнгын уншигч, бодлыг нь сэтгэлээрээ дэмжигч болов. Имам-Хатип Ахлах сургуулиа төгссөний дараа хэсэг хугацаагаар худалдаа үйлдвэрлэлийн салбарт ажиллажээ. 1962 онд Сиирт аймгийн Тилло сумд багшилж цэргийн албаа дүүргэжээ. Энэ хугацаандаа багшлах ажилдаа улам бүр сонирхолтой болж хүмүүсийг боловсруулж залуучуудтай цаг өнгөрөөх дуртай болжээ. Цэргээс халагдаад дахиад худалдаа үйлдвэрлэлийн салбарт оржээ. Гэвч тэрбээр шинжлэх ухаан ба буяны үйл ажиллагааг хэзээ ч орхиогүй юм. Шинжлэх Ухааныг Дэлгэрүүлэх Нийгэмлэгт идэвхтэй ажилладаг байв. Түүний ажлын газар нь буяны байгууллага шиг оюутан сурагчдад тэтгэлэг, ядуу зүдүүчүүдэд тусалцаа олгох төв байв. Нийгэмлэгийнхээ буяны үйл ажиллагааг бүгдийг тэр хариуцдаг байжээ. Ажлын байрандаа явуулдаг үйлчилгээг Хүдай Санг байгууласны дараа сангийн байранд нүүж орж, тэргүүлэн байгуулсан сангийнхаа үйл ажиллагааг улам бүр өргөтгөжээ. Түрк дэх хамаатан садангууд ба Африкаас эхлээд хамаг дэлхийгээс ирсэн залууст сэтгэлээрээ хандив олгож, тэдний боловсролд туслагч болов. Осман Нури Топбашийн номнуудыг олон хэлээр орчуулсан, эдгээр номнууд нийтэлсэн орнуудаас ирсэн семинар, шинжлэх ухааны их хүрал мэтийн урилгыг дагаж үзэл бодлоо хуваалцдаг ба ийнхүү үйл ажиллагаагаа хүн төрөлхтөнд үйлчлэх санаагаараа явуулж байдаг. Осман Нури Топбашийн 43 хэлээр орчуулсан номуудын pdf. форматыг энэ сайтнаас үнэгүйгээр буулгаж болно: http://www.islamicpublishing.net

Осман Нури Топбашийн 40 орчим номыг 43 орны хэлээр орчуулсан байдаг. Номуудын pdf. форматыг уг сайтнаас үнэгүйгээр буулгаж болно: http://www.islamicpublishing.net