Роберт Форчүүн

Роберт Форчүүн

Роберт Форчүүн (англи. Robert Fortune; 1812/1813 оны 9-р сарын 16-нд Шотландад төрсөн—1880 оны 4-р сарын 13-нд Лондон хотод нас барсан)— Шотландын ботанигч, аялагч байсан бөгөөд Хятад болон Японоос Их Британи, Австрали, Хойд Америкийн цэцэрлэгт хүрээлэнд 250 орчим шинэ болон гоёл чимэглэлийн ургамлыг нутагшуулсан гэдгэрээ алдартай. Тэрээр мөн 19-р зуунд Энэтхэгт цайны үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн шотландын ботаникч, цэцэрлэгчин бөгөөд уран зохиолч.

Роберт Форчүүн Шотландад 1812 оны 9-р сарын 16-нд төрсөн байна. 1842 онд түүнийг Лондон хотын Чизвик (англи. Chiswick) дүүрэг дахь Хааны цэцэрлэгчдийн нийгэмлэгийн хүлэмжийн хэлтсийн эрхлэгчээр томилсон байна. Роберт Форчүүн Хятадын умард нутгаар их аялсан байна. 1843 оны 7-р сарын 6-нд Хонконг-д ирж цайны урагмал (латин. Camellia sinensis) цуглуулах ажлаа эхлүүлж байжээ. 3 жилийн дараа 1846 оны 5-р сард Лондонд иргэж ирээд тэмдэглэлүүдээ эмхэлж "Three Years' Wandering in the Northern Provinces of China" (орч. Хятадын умард мужуудаар 3 жил явсан нь) хэмээх ном хэвлүүлсэн байна. 1846 онд тэрээр Лондон хотын Челси дүүрэг дахь "Эмийн санчдын нийгэмлэг"-ийн ботаникийн цэцэрлэгийн эрхлэгч болсон бөгөөд тэр оныхоо 5-р сард дахин Хятадыг зорьжээ. Хятадаас энэ удаа 1851 онд Калькутта руу олон цайны бутнуудтай иржээ. Энэ аялалынхаа тухай тэрээр 1852 онд хэвлүүлсэн "A journey of the Tea countries of China" (орч. Хятадын цайны орнуудаар хийсэн аялал) номондоо өгүүлжээ. 1852 онд Роберт Форчүүн Хятад руу гуравдахь удаагаа явсан бөгөөд энэ үеэр Формоза арал (өнөөгийн Тайвань) дээр мөн очиж үзсэн байна. Тэрээр дөрөв дахь удаагаа америкийн Засгийн газрын даалгавараар 1858 оноос 1862 он хүртэл Хятад болон Япон руу очсон байна. Энэ аялалынхаа талаар "Yeddo and Peking, a narrative of a journey to the capitals of Japan and China" нэртэй 1863 онд хэвлүүлсэн номондоо бичсэн юм.

Тэрээр үрийн ургамлаар нарийн мэргэшсэн хүн байсан юм.

Роберт Форчүүн 1880 оны 4-р сарын 13-нд Лондон хотод нас баржээ.