Салемсай Коммасит

Салемсай Коммасит

Салемсай Коммасит (англи. Saleumxay Kommasith, лао. ສະເຫລີມໄຊ ກົມມະສິດ) Салөмсай Гуммасит гэж монгол хэлээр сонсогддог.
1968 оны 10 сарын 31-нд Лаосын Хуапхан мужид төрсөн. БНАЛАУ-ын улс төрийн зүтгэлтэн. 2016 оны 4 дүгээр сараас БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайд, 2022 оноос Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд.

1986-1992 онд ЗХУ-ын Москва хотын Олон Улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцааны мэргэжилээр магистраар сурч төгссөн.
1996-1997 онд Австралийн "Монаш"-ийн Их сургуульд /Monash University, Australia/ магистрын зэрэг хамгаалсан.

Ажилсан байдал:

[засварлах | кодоор засварлах]

1992-1994 онд БНАЛАУ-ын ГХЯ-ны 2 дугаар газарт Австрали хариуцсан ажилтан.
1994-1996 онд ГХЯ-ны Европ, Америкийн газрын АНУ харицсан ажилтан.
1998-2000 онд ГХЯ-ны Европ, Америкийн газрын Зүүн Европын хэлтсийн орлогч дарга.
2000-2003 онд Нью-Йорк дахь НҮБ-ын дэргэдэх БНАЛАУ-ын Байнгын төлөөлөгчийн газарт 2 дугаар нарийн бичгийн дарга.
2003-2004 онд ГХЯ-ны Олон улсын байгууллагын газрын НҮБ-ын хэлтсийн дарга.
2004-2007 онд ГХЯ-ны Олон улсын байгууллагын газрын орлогч захирал.
2007-2011 онд ГХЯ-ны Олон улсын байгууллагын газрын захирал.
2011-2012 онд Гадаад хэргийн сайдын туслах.
2012-2013 онд Нью-Йорк хотноо НҮБ-дахь БНАЛАУ-ын Байнгын төлөөлөгч.
2014-2016 онд Гадаад хэргийн орлогч сайд.
2016 оны 4 дүгээр сарын 20-нд БНАЛАУ-ын Үндэсний Ассамблей түүнийг Гадаад хэргийн сайдаар томилсон.
Лаос Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны гишүүн.
Орос, англи, франц хэлний мэдлэгтэй.