Станислава Комарова

Станислава Комарова
Усанд сэлэлт
Төлөөлдөг улс:  Орос
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Станислава Станиславовна Комарова
Төрсөн огноо 1986 оны 6 сарын 12 (1986-06-12) (38 настай)
Төрсөн газар Москва
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Афин 2004 200 м араар даллах
Дэлхийн АШТ
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Фүкүока 2001 200 м араар даллах
Хүрэл медаль – гуравдугаар байр Барселона 2003 200 м араар даллах
Европын АШТ
Алтан медаль – нэгдүгээр байр Берлин 2002 100 м араар даллах
Алтан медаль – нэгдүгээр байр Берлин 2002 200 м араар даллах
Алтан медаль – нэгдүгээр байр Мадрид 2004 200 м араар даллах
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Мадрид 2004 100 м араар даллах

Станислава Станиславовна Комарова (Орос: Станислава Станиславовна Комарова; 1986 оны 6 сарын 12-нд Москвад төрсөн) нь Оросын усанд сэлэгч юм. 182 см өндөр, 59 кг жинтэй. Тэрээр Афин хотноо зохиогдсон 2004 оны зуны олимпоос 200 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд мөнгөн медаль хүртжээ. Харин Бээжингийн олимпод мөнхүү төрөлд хагас шигшээ уралдаанаас хасагдсан аж.

Комарова орчин үеийн усанд сэлэгчдээс хамгаалах шилгүй сэлдэг цөөхөн сэлэгчдийн нэг юм.

Тэрээр өдгөө Геннаддий Турецкийн удирдлага дор Швейцарийн Тенеро хотод бэлтгэл сургуулилтаа базаадаг. Усан спортын үзэсгэлэнтэй тамирчдын нэгд тооцогддог Комарова мөн загвар өмсөгчөөр ажилладаг.