Сугаррагчаагийн Бямбасүрэн

Хошёорюү Бямбасүрэн

Сугаррагчаагийн Бямбасүрэн буюу Хошёорюү (1999 оны 5-р сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн)- Японы мэргэжлийн Сүмо бөхийн барилдааны аварга цол болох "Ёкозуна" цолыг хүртсэн 74 дахь бөх, монголоос энэ цолыг хүртсэн зургаа дахь бөх юм. Тэрбээр Асашёорюү Долгорсүрэнгийн Дагвадоржийн ах Долгорсүрэнгийн Сугаррагчаагийн хүү бөгөөд Монгол Улсын заан Донровын Долгорсүрэнгийн ач хүү юм.

Японы Эзэн хааны цомыг хоёр удаа хүртсэн С.Бямбасүрэн 2023 онд түүний өндөр-188 см, жин 142 кг байсан.

Хошорюү Бямбасүрэн 2018 онд мэргэжлийн сүмод анхны барилдаанаа хийж, үүнээс нэг жилийн дараа 2019 оны арваннэгдүгээр сараас эхлэн жүрёо зиндаанд дэвшин барилдаж эхэлжээ.

Тэрээр 2023 онд 7-р сард 12 даваа, 3 унаатайгаар Эзэн хааны цомыг анх удаа гардаж, Озэки цолны болзол хангасан бөх.