Сүт-Хөл («Сүүннуур») хошуу (Орос: Сут-Хольский кожуун ; тув. Сүт-Хөл кожуун ; сүт - «сүү», хөл - «нуур») болбоос ОХУ-ын холбооны нэгж Бүгд Найрамдах Тува Улсын одоогийн 17 хошууны нэг нь юм. Сүт-Хөл хошуу 6,691.25 км² газар нутагтай,[1] (2010 оны тоологдсон) 8,689 хүн амтай.[2] Хошууны төв нь Суг-Аксы («Усны адаг») суурин юм.
Сүт-Хөл хошуу БНУ-ынхаа баруун биед нь байрладаг. Хемчик гол нутгийн зүүн урд захаар урсдаг. Нутгийн баруун хойноос Алаш, Ак-Суг, Ишкин зэрэг гол урсан ирж Хемчик голд цутгана. Хошуундаа ганц Сүт-Хөл («Сүүн нуур») гэх жижиг нуур байдаг.
Сүт-Хөл хошуу дотроо 7 суманд (Орос: сельское поселение; тув. сомон) хуваагддаг.
Энэ Тувад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.