Тататунга (ᠲᠠᠲᠠᠲᠤᠩᠭᠠ) бол Найманы ханлигт түшмэлийн алба хааж байсан уйгур хүн бөгөөд уйгур бичиг дээр үндэслэн монгол бичгийг зохиосон гэж зарим судлаачид үздэг.
1204 онд богд эзэн Чингис хаан Найман аймгийг эзлэх үе буюу Наху гүний тулалдааны дараа тамга нуун одож буй нэгэн хүнийг барьсан нь бичгийн түшмэл Тататунга байв. Тэрээр тамга авч явсан учраа айлтгаж үнэн учраа хэлсэнд богд эзэн Чингис хаан ихэд сайшаан "Чи тус улсын бичгийн нэвтэрхий мэдмүй" хэмээжээ. Ингээд Тататунга сурсан бүхнээ хааны хөвгүүд, дүү нарт зааж, уйгур үсгээс санаа аван Монгол бичгийг зохиосон байна. Энэ тухай Алтан товч, Юань улсын судар зэрэг түүхэн сурвалжид тодорхой дурдсан буй.