Тосонцэнгэл сум (Хөвсгөл)

Тосонцэнгэл сум
ᠲᠣᠰᠤᠨᠴᠡᠩᠭᠡᠯᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Хөвсгөл
Байгуулагдсан1924 он
Газар нутаг
  Нийт2,042.2 км2 (788.5 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 4,484
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Тосонцэнгэл сум нь Хөвсгөл аймгийн сум юм. Нийт 2,050 км² газар нутгийн 1,800 км² нь бэлчээр болно. 2000 оны байдлаар Тосонцэнгэл суманд 4,161 хүн амьдарч байв. Сумын төв Цэнгэл нь аймгийн төв Мөрөнгөөс зүүн өмнө зүгт 64 км, нийслэл Улаанбаатараас 607 км алслагдан оршино.

1924 онд Хөвсгөл аймаг анх байгуулагдахад Тосонцэнгэл сум бий болжээ. 1933 оны байдлаар 842 өрхийн 3,100 хүн, 99,000 орчим толгой малтай байв. 1956 онд "Ардын Зориг" нэгдэл тус суманд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаад 1990 онд татан буугджээ.

2004 оны байдлаар нийт 137,000 толгой мал тоологдсоны 64,000 нь ямаа, 57,000 нь хонь, 8,800 нь үхэр буюу сарлаг, 7,200 нь адуу, 33 нь тэмээ байв[1].

  1. "Статистикийн Төв Газар: 2004 оны мал тооллого" (PDF). Archived from the original (PDF) on 2007-03-22. Татаж авсан: 2007-03-22.

М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.133