| |||||||||||||||
|
Тоёода Хисакичи (Япон: 豊田久吉, とよだひさきち, 1912 оны 1 сарын 2-нд төрсөн, нас барсан огноо тодорхойгүй) нь 1932 оны олимпын аварга, Японы усанд сэлэгч юм.
Тэрээр Ямагүчи мужийн Сүо-Оошимад төржээ. Нутагтаа дунд сургууль дүүргэж, Нихон их сургуулийг төгссөн байна. 1932 оны Лос-Анжелесийн олимпын 800 метрийн буухиа сэлэлтэнд Миязаки Ясүжи, Юса Масанори, Ёкояма Такаши нарын хамтаар алтан медаль хүртжээ.
Түүний ач Ватанабэ Кэнжи нь мөн усанд сэлэлтээр хичээллэн 3 олимпод оролцож байв.