Хадмал | |
---|---|
Монгол үсгээр | |
монгол кирилл. | түмэд, түмд |
Түмэд[1] буюу Түмд[2] — эртний нэгэн Монгол түмэн.[3] Харин одоо Өвөр Монголын Хөх хот орчмоор суурьшиж байгаа "Баруун Түмэд" хийгээд Ляонин мужийн Чуу Юань (Хятад: 朝阳 Cháoyáng), Бэй Пяо (Хятад: 北票 Běipiào), Фү Шин (Хятад: 阜新 Fùxīn) зэрэг газраар суурьшиж байгаа "Зүүн Түмэд" хэмээх нэг гаралтай хоёр ястны ерөнхий нэр. Мөн Байгал нуурын зүүн эрэгт орших Хорь Буриадыг эрт цагт Хорь Түмэд гэж нэрлэдэг байв.[4]
Мин улсын нийслэл Бээжинг довтолж, Монголд Буддын шашинг дэлгэрүүлсэн зэрэг үйлсээрээ Түмэдийн Алтан хан 16-р зууны Монголын түүхийн онцгой зайг эзэлдэг.