Фань Вэньчэн

Фань Вэньчэнгийн хөрөг

Фань Вэньчэн (хятад:范文程) (1597–1666) нь Чин гүрний эхэн үеийн бичгийн түшмэл түшмэл, төрийн сайд, бичгийн эрхин сайдын албан тушаалыг хашиж байв. Тэрээр Чин гүрний Нурхаци, Хун Тайжи, Эеэр засагч, Энх амгалан зэрэг дөрвөн хаадын төрд зүтгэж байсан. Чин гүрний эхэн үеийн олон дүрэм, журмыг зохиоход тэрээр оролцож байсан. [1]

Фань Вэньчэн нь Мин гүрний бичгийн түшмэлийн гэр бүлд төрсөн бөгөөд өөрийгөө Умард Сүн улсын нэрт төрийн зүтгэлтэн Фань Жунянь (989-1052)-ны удмын хүн хэмээж байв. Гэсэн хэдий ч Фаны гэр бүл 17-р зууны эхэн үед Манжуур руу нүүжээ. 1618 онд Фушуныг Манжийн цэрэг эзлэхэд, Фань Вэньчэнгийн элэнц өвөө нь бууж өгснөөр түүний манжийн төрд зүтгэх эхлэл тавигдсан.

1618 онд Нурхачи хаан Мин гүрний Фушунийг эзлэн авахад Фань Вэньчэнийг олзлон Нурхачийн өргөөнд авчирчээ. Нурхачи түүнтэй ярилцсаны дараа Фаний мэргэн ухаан, мэдлэгийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэлтэй хандах болов. Нурхачи мөн Фаний өвөг дээдэс Сүнгийн албан тушаалтан Фан Жуняньтай холбоотой байсныг мэдсэн бөгөөд түүний түүх нь Нурхачид таалагдсан бололтой. Хаан баярлаж, цугласан ноёдод хандан (Фаны сонссоноор: "Энэ бол нэгэн нэрт сайдын удмын хүн тул та нар түүнийг элэгсэг дотноор угтаарай." [2] гэж хэлэв.

Фан Вэнчэн Мин гүрэн болон Ляодун орчмын улс төр, цэргийн нөхцөл байдлыг сайн мэддэг байсан. Тиймээс түүнийг Нурхачи цэргийн зөвлөхөөр сонгосон. Нурхачи нас барсны дараа түүний хүү Хон Тайжи эзэн хаан болов. Хун Тайжи Фан Вэнчэнг дуудаж, дотоод засаглалын асуудлыг шийдвэрлэхэд нь тусалжээ. Фаны эр зориг, мэргэн ухаан Фан Вэнчэнгийн тулалдааны талбар дахь тактик, мэргэн ухаан нь Чин гүрнийг Мин гүрнийг олон удаа ялахад тусалсан.

[3]

Фань Вэньчэн Эеэр засагч хааны үед хятад түшмэдийн дотор багагүй нөлөөтэй байж, хаан эзэн ойр түшмэдийн нэгд тооцогдож байсан. Тэрбээр тухайн үеийн дайнд хэтэрхий их хятад иргэд амь үрэгдэж байгааг зогсоож, эзэлсэн хотын иргэдээ хядалгүйгээр, амьд үлдээж, авъяаслаг хүнийг нь сонгож төрд зүтгүүлж, баяд ноёдын хөрөнгийг хамгаалж, ард иргэдийг өлсгөлөн ядуурлаас гаргах бодлого явуулахыг Эеэр засагч хаанд айлтгаж байв. Эеэр засагч хааны засаглалын үеэр нас өндөр болсон хэмээн мэдүүлж, тэтгэвэрт гарсны дараа ч хаан түүнийг тайфу (太傅) болгон, хунтайжийн тайбао түшмэл (太子太保) болгож дахин төрийн түшмэл болгов. Эдгээр албан тушаалууд нь Чин улсын төрийн түшмэлийн нэгдүгээр зэрэглэлд орно.

Фань Вэньчэн 1666 онд Энх амгалангийн эрин үед 70 насандаа таалал төгсөв.

Фань Вэньчэн Хань үндэстэн байтлаа Манжийн төрд урт хугацааны туршид өндөр албан тушаалд томилогдон ажиллаж байв. Фань Вэньчэн 10 шахам жил Эеэр засагч хааны тэргүүн сайд, бичгийн эрхин сайд байсан бөгөөд түүний оюун ухаан, стратеги нь Чин улсын хаадуудыг Хятадыг удирдахад ихээхэн тусалсан гэдгийг үгүйсгэх аргагүй юм. [4]

  • Элэнц өвөө Фань Зун (范鏓)
  • хөвгүүн: Фань Чэньин (范承荫): хөвөөт шар хошууны хятад цэргийн дэд дэсийн заланы занги
  • хөвгүүн: Фань Чэньмо (范承谟)
  • хөвгүүн: Фань Чэньшүнь (范承勳)
  • хөвгүүн: Фань Чэньу (范承斌)
  • ач хүү: Фань Шижи (范時紀), Фань Ши-и (范時繹)
  • Хятадын түүх (中国通史) арав дахь боть, Чин гүрэн, 8-р бүлэг "Фан Вэнчэн" [1]
  • Чин улсын түүхийн ноорог "Фан Вэнчэн жуан" (范文程传) )
  • Чин улсын захирагчид ба тэдгээрийн мужууд: Хятад дахь нутаг дэвсгэрийн засаг захиргааны хувьсал, 1644-1796, Р.Кент Гай [2]
  • Хутагт ба даруу хүмүүсийн хооронд: Цао Сюэчин ба Улаан танхимын мөрөөдөл Ручан Жоу [3]
  1. Qing Governors and Their Provinces: The Evolution of Territorial Administration in China, 1644-1796 (англи хэлээр). University of Washington Press. 2017-05-01.
  2. Crossley, Pamela Kyle (2002-04-16). A Translucent Mirror: History and Identity in Qing Imperial Ideology (англи хэлээр). University of California Press. p. 125. ISBN 9780520234246.
  3. Draft History of Qing, " 官仍其职,民复其业,录其贤能,恤其无告"
  4. Pan, Guangdan (2014-10-21). Socio-biological Implications of Confucianism (англи хэлээр). Springer. p. 196. ISBN 9783662445754.