Халиуны Болдбаатар

Халиуны Болдбаатар
тамирчны тухай
Төрсөн өдөр1971 оны 10 сарын 20 (1971-10-20) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
ҮндэстэнМонгол үндэстэн
Улс, орон Монгол
Тамир, спортэрэгтэй жүдо

Халиуны Болдбаатар (1971 оны 10-р сарын 20-нд төрсөн) — Монгол Улсын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч.

Тэрээр 71 кг-ын жин,  одоогийн 73 кг-ын жинд барилддаг байв. Тэрбээр Монгол Улсаа төлөөлж хоёр олимпод дараалж шагналт долдугаар байрт шалгарч байлаа.

Халиуны Болдбаатар Тайланд Улсын нийслэл Банконг хотод 1998 онд болсон Азийн наадмын аварга юм. Харин Хирошима 1994 Азийн наадмаас хүрэл медаль хүртэж байв. Осака 1991, Манила 1997, Воньжоу 1999 Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, Шинэ Дели 1995, Улаанбаатар 2001 Азийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан шилдэг жүдочин билээ.

Тэрбээр Монгол Улсын олимпын анхны аваргыг төрүүлэн гаргасан багш юм.

Халиуны Болдбаатар багшийн эхнэр МУГТ Ц.Мөнхзаяа Лондон 2012 олимпын тавдугаар байр, ДАШТ-ий хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальтай, Азийн аварга тамирчин билээ.