Хар хөл (Байцаа) | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Leptosphaeria maculans (Sowerby), P.Karst. (1863) | ||||||||||||||
Ижил утгатай нэршил | ||||||||||||||
Leptosphaeria maculans, Phyllosticta brassicae |
Байцааны хар хөл буюу Leptosphaeria maculans (анаморф нь Phoma lingam) нь байцааны төрлийн ургамлын Аскомикотагийн төрлийн мөгөөнцөрүүдээр үүсгэгдсэн өвчин. Хар хөл нь ишний хальсан догуурах өрөвсөл, навчин дээр жижиг саарал толбожилт, үндэсний ялзрал зэргээр илрэнэ. Ургац алдахад хүргэдэг гол хүчин зүйл нь ишний үрэвсэл болдог. Салхи болон борооны усны дуслын цацралтаар таархах мөөгөнцөрийн үр (спор) нь чийглэг, Цельсийн 5-20 градуст эрчимтэй үржинэ. Тарималыг сэлгээнд оруулах, фунгицид хэрэглэх, ургамлын эсэргүүцлийг нэмэгдүүлэх зэргээр хар хөлийг хяналтанд байлгадаг. Рапсд маш хөнөөлтэй өвчин.
Сэлгээний тариалан эрхлэх нь маш өндөр идэвхтэй хянах арга юм. Канадад, сэлгээний тариаланг эрхэлснээр канолагийн хар хөл өвчлөлийг огцом бууруулсан байна.[1] Ер нь канолагийн сэлгээг 3 жил байлгахыг зөвлөдөг ба сэлгээний хоорондох хугацаанд байцааны хар хөлөөр өвчилдөггүй, будайн төрлийн гэх мэт ургамлыг тариалдаг.[2] Фунгицидээр боловсруулах зэрэг химийн арга нь өвчлөлийн тоог бууруулдаг. EBI ба MBC фунгицидуудыг ашигладаг. EBI фунгицид нь Эргостерол биосинтезийг зогсоодог бол, MBC фунгицид нь митозис дахь бета турбулины хэлхээг тасладаг. L. maculans-ын хувьд MBC фунгицид нь хамгийн тохиромжтой. Учир тэд конидийн ургалтыг зогсоодог. EBI фунгицидууд нь конидод нөлөөлдөгч, аскоспоруудад ямар ч нөлөө үзүүлдэггүй. Аскоспорууд нь фунгицидийн концентрациас үл хамааран ургасаар л байдаг.[3] Ургамлын эсэргууцэх чадварыг нэмэгдүүлэх арга нь мөн үр дүнтэй байж болох юм. Тусгай Rlm генийн расыг (Rlm1-Rlm9) Brassica napus ургамлуудыг эсэргүүцэх чадвартай болгоход ашигладаг.[4]
Иш татахад гарсан алдаа: <ref>
tag with name "Chow2010" defined in <references>
is not used in prior text.
<ref>
tag with name "urlMycoBank: Leptosphaeria maculans" defined in <references>
is not used in prior text.