| ||||||||||||||||
|
Хендраван (Хятад: 葉誠萬; пиньинь: Ye Chengwan, Индонезийн Зүүн Жава мужийн Малангад 1972 оны 6 сарын 27-нд төрсөн) нь хятад гаралтай, Индонезийн бадминтончин юм.
Хендраван 1990-ээд оны эхнээс дэлхийн тавцанд тоглож эхэлсэн боловч эхэндээ дэлхийн чансаанд дээгүүр бичигддэг нутаг нэгтнүүдийнхээ сүүдэрт дарагддаг байв. Амжилт нь эрс өссөн түүний оргил үе нь хоёр мянганы заагаар тохиосон юм. 2000 онд Сиднейн олимпоос мөнгөн медаль зүүсэн бол ирэх жил нь дэлхийн АШТ-ий шигшээ тоглолтод Данийн Петер Гэйдийг ялж аваргалжээ. Мөн Хендраван 1998, 2000, 2002 оны Томас Капт Индонезийн шигшээ баг түрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн тамирчин билээ.
2003 онд зодог тайлсан Хендраван өдгөө улсынхаа шигшээ багт дасгалжуулагч хийдэг.