Хеннинг Хаслунд Кристенсен | |
---|---|
Төрсөн: | 1896.08.31 Дани улс, Копенгаген хот |
Өнгөрсөн: | 1948.09.13 (52 нас) Афганистан улс, Кабул хот |
Ажил үйл | Аялагч, зохиолч, антрополог |
Яс үндэс | Дани хүн |
Xамтрагч | Инга Маргит Линдстром |
Хеннинг Хаслунд-Кристенсен (1896.08.31 – 1948.09.13) нь Данийн аялагч зохиолч, антропологич хүн юм.
Тэрээр 1896 оны 8-р сарын 31-нд Копенгаген хотод төрсөн бөгөөд Копенгаген хотын Østersøgades Gymnasium- ийг төгссөн. Улмаар Армийн академид элсэн орж, 1918 онд Данийн армийн хоёрдугаар дэслэгчээр болов. 1932 онд тэрээр Шведийн Хааны Тэнгисийн цэргийн флотын Линдстремийн охин, Шведийн хааны адьютант Инга Маргит Линдстремтэй гэрлэжээ. [1] 1948 оны есдүгээр сарын 13-нд Кабулд зүрхний дутагдлын улмаас нас баржээ [2]
1920-иод оны эхээр Хаслунд Оросын хилийн ойролцоо Монголын хойд хэсэгт сүүний ферм байгуулах зорилготой Данийн Карл Кребс хэмээх эмчээр ахлуулсан бүлэгт элсэв. Тэд Хятад, Өргөө(Улаанбаатар) хотоор дайран, одоогийн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд сууршжээ. Гэвч Монгол Улс нь Зөвлөлтийн нөлөөнд автсанаас үүдэн сүүний фермийн төсөл бүтэлгүйтэж, Хаслунд 1920-иод оны дундуур Гадаад Монголыг орхин оджээ.
Монголчуудын амьдралын хэв маягийг биширч байсан Хаслунд дараагийн жилүүдэд Өвөрмонголд үлдэж, 1920-иод оны сүүлээр Хятад-Шведийн шинжлэх ухааны экспедицид Свен Хэдинтэй нэгдэв.
Дайны дараа Хаслунд зургаан жил үргэлжилсэн Данийн 3-р экспедицийг Дундад Ази-д удирдаж байв. Антропологич, ургамал, амьтан судлаач, газарзүйч нараас бүрдсэн анхны баг түүний удирдлаган дор 1948, 1949 онуудад Афганистаны зүүн зүгт Нуристанаас баруун зүгт Херат хүртэл ажиллажээ. 1896-1897 онд Оле Олуфсен, 1936 онд К.Г.Фейлберг нарын судалсан Памир болон Ираны зүүн өмнөд хэсгийн тухай шинжлэх ухааны мэдлэгийг өргөжүүлсэн юм. Харамсалтай нь 1948 онд Хаслунд нас барснаар экспедиц удирдагчгүй болж, гишүүд үлдсэн ажлаа чадах чинээгээрээ дуусгасан. 1950 онд шинэ удирдагч томилогдсон боловч удалгүй улс төрийн нөхцөл байдлын улмаас экспедицийн бусад төлөвлөгөө биелээгүй юм. [3]