Хулд сум

Хулд сум
ᠬᠤᠯᠤᠳᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Дундговь
Байгуулагдсан1923 он
Газар нутаг
  Нийт6,070 км2 (2,340 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 2,305
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Хулд нь Дундговь аймгийн сум юм. Улаанбаатар хотоос 380 км, Аймгийн төв Сайнцагаан сумаас 83 км алслагдсан. Бүлээн, Уул, Олдох, Шувуутай багтай.

Дундговь аймгийн Хулд сумын нутаг дэвсгэр нь 1920-иод оныг хүртэл Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу болон Богд хан уул аймгийн Дэлгэрхангай уулын хошуунд харьяалагдаж байгаад 1921 оны ардын хувьсгал ялсны дараа засгийн газраас Орон нутгийн засаг захиргааны нэгжийг шинэчилэн зохион байгуулж Хулд сумыг Дэлгэрхангай уулын хошуунаас салбарлан, 1923 оны хавар одоогийн Хулд сумаас баруун урд байдаг Гүн ус гэдэг газар 2 гэртэйгээр байгуулсан. Анхны сумын засаг дарга нь тус сумын харьяат М.Самдан болж байсан. 1931 оноос Өмнөговь аймаг байгуулагдахад түүнд харьяалагдаж байгаад 1942 онд Дундговь аймаг байгуулагдахад түүнд харьяалагдах болсноор Дундговь аймгийн Хулд сум гэж нэрлэгдэх болсон. Хулд сум нь үүсэн байгуулагдснаасаа хойш цаг уурын хүнд нөхцлөөс болж 1923-1930 онд Гүн усанд, 1930-1939 Довд, 1939-1940 онд Олдохын хийдэд, 1942-1948 онд Довд, 1948-1957 онд Могойтод, 1957-1958 онд Луусын Зодоход тус тус нүүдэллэн төвлөрсөөр 1958 онд татан буугдаж нэг жил болоод нэгдэлжих хөдөлгөөн үүссэнтэй холбогдон 1960 оноос одоогийн Улаанжирэмд төвтэйгээр шинэчилэн зохион байгуулагдсан.

Тус сумын иргэн Банзрагчийн Эс 1961 онд аймгаасаа анх удаа хөдөлмөрийн баатар цол хүртсэн билээ. Тус сумаас улсын алдарт уяач цолыг Махбуриадын Энэбиш хүртжээ. 1990 онд өрнөсөн ардчилсан хувьсгалыг энэ нутгийн ардууд илүү ихээр уухайлан дэмжиж оролцсон байдаг юм. 1996-2000 оны Улсын их хурлын гишүүнээр Дундговь аймгийн Хулд сумын уугуул Жамьяангийн Отгонбаяр сонгогдон ажиллаж байлаа.

Дундговь аймгийн Хулд сум 1923 онд байгуулагдсан 607.0 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Сумын төв нь тус сумын нутаг Улаанжирэмд оршдог.

Нутгийн хойд тал нь говирхог хээрийн, урд тал нь талын цөлөрхөг бүсэд багтдаг. Олдох, Уул, Бүлээн, Шувуутай 4 багтай. Хүн амын дийлэнх хэсэг нь Хөдөө аж ахуй дээр суурилсан мал аж ахуй эрхлэн амьдардаг.

Сумын нийт мал сүрэг 146170 мянга Үүнд: Тэмээ 2846, адуу 6508, үхэр 1241, хонь 66570, ямаа 69005 мянга нийт сүргийн 92.6 хувийг хонин болон ямаан сүрэг эзэлдэг. Суманд 4 ХХК, 9 хоршоо үйл ажиллагаа явуулдаг.

2000 онд Төвийн эрчим хүчний системд 2006 онд Мобикомын 2007 онд Жи-Мобайлын үүрэн телефон холбооны сүлжээнд холбогдсон. Үүрэн телефоны хэрэглэгч 800 гаруй хүн байна.

Тус сумын нутаг Хулд, Тээг, Хэцүү тээг, Хөөт Баян ширээ, Барчин , Баянхошуу, Сэрвэн, Зос Могойт, Хүрэн уул, Нураач Цагаан уушиг, Шарангад, Шувуутай, Цахир зээг, Хайчин Дуулгантын хэц, Даага, Далан зэрэг уул нуруудтай. Үл олдохын хөндий, Гурван төгрөг, Хүйс, Төгрөгийн зэрэг говиудтай, мөн дотор эрхтний эмчилгээнд хэрэглэдэг Тугалын Бүлээний рашаантай. Хөөт булаг, лусын булаг, Дал Толийн булаг зэрэг задгай урсгал устай. Байгалийн үзэсгэлэнт Гоожинхой Тээг, Цагаан суварга, Хэвтээ босоогийн агуй, Сэнжит хад зэрэг газар сумын нутаг болон зааг нутгууд дээр оршдог.

Амьтан ургамлын аймаг

[засварлах | кодоор засварлах]

Аргаль, янгир, чоно, үнэг, хярс, мануул, хар сүүлт, цагаан зээр зэрэг ан амьтан, хур, сойр, ятуу, ногтруу, ангир,тогоруу, хулан жороо, талын бүргэд, тас, идлэг шонхор зэрэг жигүүртэн, алагдаахай, оготно, хүрэн, бозлог зэрэг мэрэгчид амьдардаг.

Алтан харгана, Заг, хайлаас, хээрийн бут, үхэр бут, зэрэг модлог ургамал, хөмүүл таана, ерхөг согоовор, монгол, хялгана, борог, цахилдаг, хазаар, улаан бор бударгана зэрэг ургамал, Юмдүүжин , зээргэнэ зээрийн ундаа, хонин болон морин шарилж, цулбуур цахилдаг, цулхир, царван, цагаан мөөг зэрэг эмчилгээнд хэрэглэдэг эмийн ургамал ургадаг.

Байгалийн цэвэр шороон будаг, шохойн чулуу, усан болон утаат болор, гартаам зэрэг ховор эрдэнийн чулуу, алт, Төмөрийн хүдэр, хүрэн болон чулуун нүүрс, шатдаг занар, жонш, уран зэрэг тогтоогдсон баялагуудтай.

Өөрийн аймгийн Эрдэнэдалай, Луус, Өлзийт, Дэлгэрхангай, Өмнөговь аймгийн Цогт овоо сумдтай хил залган оршдог.

Бүтэн өнчин 2, хагас өнчин 28, өрх толгойлсон 20 тахир дутуу 69, 8-аас дээш ам бүлтэй өрх 13, ажиллагчид 1108, ажилгүйчүүд 24 ажил эрхэлдэггүй 70 гаруй хүн байна.

Сумын ЕБСургуульд суралцагч 300 гаруй, сургууль завсардалтгүй, 360 хүүхдийн хичээл байр, 30 шахам хүүхэд амьдардаг дотуур байртай. 1979 онд Улсын тэргүүний сургууль болсон.

Цэцэрлэг 1990 онд улсын тэргүүний цэцэрлэг болсон.

Хүний эмнэлэг 15 ортой, их эмч , 3 бага эмч, 4 сувилагч, 3 асрагч, тогооч, нярав ажилладаг. 1987 онд улсын өндөр соёлжилттой хүний эмнэлэг болсон.

Соёлын төв эрхлэгч, номын санч, хөгжмийн багш гэсэн 3 орон тоотой ажилладаг.

Засаг даргын тамгын газар бүтэц орон тоогоор 20 шахам төрийн мэргэшсэн албан хаагч нар ажилладаг.