Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Хяргас сум
ᠬᠢᠷᠭᠢᠰᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Увс |
Сумын төв | Бугат |
Газар нутаг | |
• Нийт | 3,400 км2 (1,300 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 2,562 |
Цагийн бүс | UTC+7 (UTC + 7) |
Шуудангийн код | 85080 |
Хяргас нь Увс аймгийн сум юм. Хяргас сум Улаанбаатараас 1300 км, аймгийн төвөөсөө 160 км зайд оршдог.
Тус сумын нутагт Монгол улсад гүнээрээ гуравт ордог Хяргас нуур байдаг. Хэцүү хар хад, Хар Тэрэмсийн амралт зэрэг үзэсгэлэнт газруудтай. Сумын ахлах сургууль нь алдарт туульч М.Парчингийн нэрэмжит болно.
Энэ газар эртнээс олон овог аймаг их бага хугацаагаар нутаглаж ирсэн. Хяргас гэсэн үг Киргиз гэдгийн Монгол хувилбар гэж ойлгож болно. Гэхдээ Хяргас гэсэн үг нь Хиргүй ус гэсэн үгнээс үүдэлтэй гэж үзэх хүмүүс мөн байдаг. Баруун Монголын Ойрад угсааны Баядууд аж төрдөг. Тэдгээр нь Манж Чин улс Ойрадын Зүүнгарын хаант улсыг мөхөөх үед одоогийн Шинжааны Тэнгэр уулсын орчмоос Алтайгаар дамжин орж ирсэн. Манжийн хаан Увс-Хяргас нуурын хооронд нутаг зааж, Арван Баядын хошуу болгон суулгахдаа Дөрвөд Далай ханы харьяанд оруулжээ.
Тус сум нь Ардын хувьсгалын дараа 1922 онд албан ёсоор байгуулагдсан.
Тус сумаас төрөн гарсан алдартнууд: