Хёньжун ван | |
---|---|
Курё улсын ван | |
Хаанчлал | 1009-1031 |
Хаан суусан | 1009 |
Бүтэн нэр | Ван Сунь |
Төрсөн огноо | 992 оны 8 сарын 1 |
Төрсөн газар | Кэсон |
Өнгөрсөн огноо | 1031 оны 6 сарын 17 |
Өнгөрсөн газар | Кэсон |
Өмнөх | Мукжун ван |
Удаах | Токжун ван |
Их хатан | Вонжун хатан(원정왕후) Вонхуа хатан (원화왕후) Вонсон хатан(원성왕후) Вонхё хатан(문화왕후, |
Хүүхэд | Токжун ван II Чонжун ван Мүньжун ван |
Эцэг | Ан Жун(Хангыл:안종 , Ханжа:安宗 ) |
Эх | Хонжон хатан (Хангыл: 헌정왕후, Ханжа: 獻貞王后) |
Улс | Курё улс |
Ургийн овог | Ван овог |
Сүмийн цол | Хёньжун |
Хёньжун ван нь (992-1031) нь 1009-1031 оны хооронд Курё улсыг захирч байсан 8 дахь ван юм. Түүний хаанчлалын жилүүдэд Курё-Киданы 2,3-р дайнууд өрнөж,1019 онд Гужугийн тулалдаанаар тус дайнд ялсан. 1031 онд Кэсон хотод таалал төгссөн.
Хёньжун ван Ван Сүнь (왕순, 王詢) нь 992 онд Ван Үк (왕욱, 王郁) (хожим Аньжун ван гэж нэхэн өргөмжилсөн), Хванбо овгийн Хоньжон хатан нарын хөвгүүн болж мэндэлсэн. 1009 онд Курёгийн жанжин Кан Жугийн дэмжлэгтэйгээр улсын ван болсон. 1010 онд Курёгийн дотоодод улс төрийн халаа сэлгээ хийгдэж, өмнөх вангийн үеийн ноёдыг зайлуулах акц явагдаж байсан мөчийг далимдуулан Кидан улсын арми тус улс руу 200,000 цэргийн хүчээр довтлов. Уг довтолгоонд Кэгён хот эзлэгдэх үеэр Хёньжун ван сайд түшмэдээ дагуулан Нажу боомт руу зугтав. Гэхдээ Киданы довтолгоог Курёгийн цэргийн хүч бут цохиж ухрааснаар энэ удаагийн дайн зогсож хоёр тал түр найрамдав. 1018-1019 онд Кидан улсын арми Сяо Байяа жанжнаар удирдуулан дахин довтолжээ. Квижугийн тулаанд Кан Камжан жанжнаар удирдуулсан солонгос цэргүүд ялалт байгуулснаар Кидан-Курё улсууд найрамдалт харилцаа тогтоосон нь Кидан улс мөхтөл үргэлжилсэн.
Өмнөх Мукжун ван |
Курё улсын ван 1009-1031 |
Дараах Токжун ван |