Хүлэмжийн хий (GHG) хүний үйлдлүүд хүлэмжийн нөлөөг илүү эрчимжүүлдэг. Энэ нь цаг агаарын өөрчлөлтөд ихэд нөлөөлдөг. Нүүрс, тос, байгалийн хий гэх мэт нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) ялгаруулдаг хүчин зүйлс нь цаг агаарын өөрчлөлтөд хамгийн их нөлөө үзүүлдэг. Хамгийн их хий ялгаруулдаг газар нь Хятад бөгөөд түүний хойно Америк ордог. Америк нэг хүнд ноогдох хэмжээгээрээ хамгийн их хийг ялгаруулдаг. Энэ хийн ялгаруулдаг үйлдвэрлэгчид нь том тосны үйлдвэр болон хийн үйлдвэрүүд юм. Хүмүүсийн үйлдлээс ялгарсан хий аж үйлдвэрийн өмнөх үетэй харьцуулахад агаар мандалын хийг 50%-аар ихэсгэсэн. 2010 оны ялгаруулалт жилд 56 тэрбум тонн байсан нь түүхэн дэх хамгийн их хэмжээний ялгаруулалт байв. 1870 оноос 2017 оны нийт хуримтлагдсан нүүрстөрөгчийн ялгаруулалт нь 703 GtC (2575 GtCO2) бөгөөд түүний 484±20 GtC (1773±73 GtCO2) нь чулуужсан түлш болон аж үйлдвэрээс ялгарсан, үлдсэн 219±60 GtC (802±220 GtCO2) нь газар нутгийн өөрчлөлтөөс үүдсэн. Ой модны устгал гэх мэт газрын өөрчлөлт 1870-аас 2017 оны нүүрстөрөгчийн хуримтлалын 31%-ийг учруулсан, нүүрс 32%, тос 25%, хий 10%.
Нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) нь хүнээс үйлдлээс гарсан хүлэмжийн хийг учруулдаг гол хий байна. Энэ нь нийт дулаарлын 74% ийг учруулдаг. Метан (CH4) нь ч бас адил хэмжээний богино хугацааны нөлөө үзүүлдэг. Азотын исэл болон фтортжуулсан хийгүүд нь хамаагүй бага хэмжээний нөлөө үзүүлдэг. Метан болон азотын исэл хоёр нь 2023 онд өмнө нь хүрч байгаагүй их хэмжээндээ хүрсэнв