Цагаандэлгэр сум
ᠴᠭᠠᠨᠳᠡᠯᠭᠡᠷᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Дундговь |
Газар нутаг | |
• Нийт | 3,428 км2 (1,324 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 995 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Цагаандэлгэр нь Дундговь аймгийн сум юм. Цагаандэлгэр сум Монголын Дорнод талын их мужийн ухаа гүзээт талын дэд мужид оршино.
Хойд, зүүн хойт талаараа Төв аймгийн Баянцагаан, Баян, зүүн урд талаараа Говь-Сүмбэр, баруун урд талаараа Дундговь аймгийн Баянжаргалан, Говь-Угтаал, Дэрэн сумдтай хиллэн аймгийнхаа зүүн хойд талд байрладаг. Сумын төв Хараат нь Улаанбаатар хотоос 200 км, Чойр хотоос 63 км аймгийн төвөөсөө 148 км зайтай оршдог. Тус сум нь 340.4 мян.га дэвсгэр нутгийг эзэлнэ. Байгалийн баялагаас ихээхэн тархсан нь хужир, шүү байх ба Шар шороотын шороон будгийн орд, Цагаан эргийн пералитын орд, шохойн чулуун төрөл бүрийн барилгын материал нарийн шавар янз бүрийн болор, цахиур, боржин, нүүрс, төмрийн хүдэр элбэгтэй.
Үнэг, хярс, тарвага, мануул, дорго зэрэг ан амьтадтай. Харин сүүлийн жилүүдэд хар сүүлт,ц агаан зээр орж ирэн нутагших төлөвтэй байгаа. Тогоруу, галуу, ангир, элээ, болжмор, бор шувуу, ятуу, ногтруу, хэрээ, харцага зэрэг жигүүртэн шувууд нүүдлээр байнга оршин амьдардаг. 1994 онд өндөр хүчдэлийн шугамд холбогдсон.
Засаг захиргааны нэгж 4 багтай. Тус сум нь 9 жилийн дунд сургууль, Хүн эмнэлгийн салбар, Мал эмнэлэг, соёлын төв, ХААН банк, Төрийн банк, шуудан холбоо болон 5 ААН ажил үйлчилгээ эрхлэн явуулж байна. Тус сум нь 2014 оны байдлаар 1261 хүн амтай, 64252 мян.толгой малтай. Үүнд: Тэмээ 453 Адуу 2951 Үхэр 968 Хонь 28900 Ямаа 30980 тоологдсон.
10 гаруй “Мянгат малчин”-тай
2007 онд “Их бүтээн байгуулалт, ажлын байр нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд Д.Буджав захиралтай “Хайрхан хонгор” ХХК нь Баянтал, Говь-Сүмбэр, Гурвансайхан, Говь-Угтаал, Цагаандэлгэр гэсэн маршрутын дагуу авто засварын төвийг шинээр байгуулж 3.5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 7.5 метр хэмжээтэй засварын барилга байгууламж байгуулан,мужааны цех авто сэлбэгийн дэлгүүр нээн ажиллуулж ард иргэдэд үйлчилж байгаа нь ард иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээ болоод байна. 1995 оноо эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа Б.Пүрэвдорж захиралтай “Дулаан билэг” хоршоо нь эсгий, эсгий эдлэл үйлдвэрлэх үйлдвэрийн тоног төхөөрөмжөө шинэчлэн 10 хүнийг ажлын байртай болгож үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлэн зэргэлдээ сумд боон Улаанбаатар хотод бүтээгдэхүүнээ борлуулан ажиллаж байна.
Тус суманд өрхийн үйлдвэрлэл явуулдаг иргэд нилээд бий болж ард иргэд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан өрхийн орлогоо нэмэгдүүлэн үр дүнтэй ажиллаж ажлын байрын тоо нэмэгдэж байна. Жи-мобайл 6-р сард, Мобиком-ийн сүлжээнд 9-р сард холбогдсоноор мэдээ мэдээллийг шуурхай хүртэх боломжтой болсон. Бэлчээрийн менежмент, усны менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд 2007 онд нийт 5 худгийг засварлан бэлчээр хаших таримал ургамал тарих эхлэл тавигдсан. Мөн халуун усыг хэвийн ажиллагаатай болгож, шуудан холбооны барилгыг шинээр ашиглалтад орууллаа. 2008 онд ХААН банкны барилга, интернэт төвтэй болохоор зорилго тавин ажиллаж байна.