Цэгмидийн Намсрайжав | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | удирдаач, хөгжмийн зохиолч |
Хүүхэд | Сандагсүрэн, Бүтэнбаяр,Лувсанжав,Энхбаяр |
Цэгмидийн Намсрайжав (1927 оны 6-р сарын 15-нд Архангай аймгийн Тариат сумын нутаг Дархан-Уул гэдэг газар төрсөн- 1987 оны 7-р сарын 23-нд нас барсан) Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач, хөгжмийн зохиолч.
Тэрээр 10 настайдаа “Бөмбөгөр ногоон” театрт дагалдан хөгжимчнөөр орсон цагаас 50 гаруй жил их урлагийг хөгжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулсан, манай нэрт удирдаач, гарамгай зохион байгуулагч, хөгжмийн зохиолч хүн билээ.
1949-1952 онд УТТ-т хөгжимчнөөр ажиллаж, А.Белоусовын удирдлага дор симфони хөгжмийг найруулан тоглуулах хөгжмийн зохиолчийн анхны мэдлэгийг олж авчээ.
Хуучир хөгжмөөр уран бүтээлийхээ замналаа эхлэн, улмаар валторн хөгжмийг чадварлаг эзэмшиж, монголдоо симфони найрал хөгжмийн анхны бүтээл болох “Хувьсгалт баатарлаг марш”-ийг туурвин бүтээж, 1951 онд Гавъяат жүжигчин цол хүртсэн юм.
Ц.Намсрайжав 1952-1958 онд Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийн удирдаачийн ангид сурч амжилттай төгсөн анхны монгол хүн юм. Эх орондоо Симфони найрал хөгжмийг үндэслэн байгуулсан анхны дээд боловсролтой удирдаач бөгөөд 30 гаруй жил байгууллагын дарга, уран сайхны удирдагч, ерөнхий удирдаачаар ажиллаж байсан.
Ц.Намсрайжав гуай хөгжмийн их авьяастай Г.Бирваа гуайг авч нэгэн үйлсийн зүг хамтран гар нийлж ажиллаж нээлтийн хөтөлбөрөө өөрийн орны болон сонгодог бүтээлээр цэгцэлж 1958 оны 2-р сарын 25-нд Улсын төв театрт Улсын яруу тунгалаг найрал хөгжим байгуулагдсанаа ард түмэндээ тунхаглан зарлаж байсан юм.
Түүний хүү Бүтэнбаяр нь аавынхаа ажил мэргэжлийг өвлөн авч 2010 онд дэлхийн сонгодог бүтээлийн оргил Л.В.Бетховены есдүгээр симфонийг эгшиглүүлэн удирдан хөгжимдүүлсэн юм.
Хөгжмийн зохиолчийн хувьд ард түмний хүртээл болсон
Тэрээр хөгжмийн дан зохиол, вальс, хөгжмийн дүрслэл, бүжгийн хөгжим, зохиомж зэрэг 20 гаруй бүтээл , хүүхдэд зориулан бичсэн
Ц.Намсрайжавын сонгодог урлагийг хөгжүүлэх, ард түмэнд сурталчлах үйлсэд оруулсан гавъяа зүтгэлийг нь үнэлэн,