Энгүүн | |
---|---|
Төрсөн нэр | Цэендашийн Энгүүн |
Төрсөн | 2000 оны 9 сарын 7 Улаанбаатар,Монгол |
Гарал | Монгол |
Хөгжмийн урсгал | Поп, RnB |
Мэргэжил | хийлч,дуучин |
Зэмсэг | хийл |
Идэвхтэй | 2018-одоо |
Студи | Монгол Контент |
Цэендашийн Энгүүн (2000 оны 9-р сарын 7-нд Улаанбаатар хотод төрсөн) нь Монгол улсын хийлч, дуучин. Энгүүн 2018 онд "Монгол" телевизийн зохион байгуулсан The Voice of Mongolia шоуны нэгдүгээр улиралд оролцон ялагч болж олон нийтэд танигдсан.[1]
Энгүүн нь Цэендаш, Бунддулам нарын анхны охин бөгөөд хоёр эрэгтэй дүүтэй. Түүний аав Цэендаш бол ушугийн спортын олон улсын хэмжээний мастер, тулааны найруулагч, координатор мөн иогийн багш. Ээж Бунддулам сэтгүүлч мэргэжилтэй.
Энгүүн 5 настайдаа Хөгжим бүжгийн коллежид шалгалт өгч тэнцэн Ж. Энх багшийн (Энх багш Армени улсын Yerevan Komitas State Conservatory-ийг соло хийлчээр төгссөн) шавь болж урлагийн гараагаа эхэлж байсан. Улмаар 2006 онд Монгол улсын консерваторийн 1-н "А" ангид элсэн орж хийл хөгжмөөр суралцаж байгаа юм. Одоо 12-р ангид сурч байгаа.
Энгүүн гадаадын The Voice нэвтрүүлгийг их үздэг байсан бөгөөд The Voice of Mongolia шоунд гоё бичлэгтэй болохыг хүссэн учраас оролцож, эхний шатандаа тэнцэн шүүгч, дасгалжуулагч Укагийн багт орж амжилттай үргэлжлүүлсээр уг шоуны 1-р улирлын ялагч болсон. Энэ нь түүний анхны дууны уралдаан байсан.[2]
Үе шат | Дуу | Дуучин | Үр дүн |
---|---|---|---|
Blind Audition (1-р шат) | "Runnin' (Lose It All)" | Naughty Boy ft. Beyoncé, Arrow Benjamin | Отгонбаяр, Болд, Ука, Ононбат нар эргэсэн. Шүүгч, дасгалжуулагч Укаг сонгосон. |
The Battles (2-р шат) | "Winter" | Birdy | Шүүгч, дасгалжуулагчийн сонголт. |
The Knockouts (3-р шат) | "Human" | Christina Perri | Үзэгчдийн сонголт |
The Quarter-Finals (Монгол дууны шат) | "Чи над шиг дурлаж чадах уу?" | Никитон | Шүүгч, дасгалжуулагчийн сонголт. |
The Semi-Finals (Хагас шигшээ) | "Creep" | Radiohead | Үзэгчдийн сонголт |
The Finals (Шигшээ) | "Never Enough" | "The Greatest Showman" OST | |
"Мөрөөдөл бид хоёр" | Ука | ||
"Зууд нэг" | Энгүүн | Ялагч |
Энгүүн The Voice of Mongolia 1-р улиралд түрүүлж, ялагчийн шагнал болох “Монгол Контент” ХХК-ийн 100 сая төгрөгийн үнэ бүхий дуу бичлэгийн эрхийн эзэн болсон. Түүнээс хойш анхны уран бүтээлээ "Аримун" продакшны "Халуун зүрх" киноны дууг дуулж эхэлжээ. Уг дууны үгийг Д. Ганцэцэг бичиж, аяыг Б. Цогбаяр зохиосон байна.[3]
Үүний дараа 2019 оны 6-р сард Энгүүний анхны цомгийн эхний дуу "Уучлалт гуйх гэж" цацагдсан юм. Уг дууны үг, аяыг Д. Мөнхболд бичсэн бол найруулагчаар Р. Мөнхсайхан ажилласан.[4] Цомгийн хоёр дахь дуу болох "Чи над шиг дурлаж чадах уу" дуугаа мөн 6-р сард гаргасан. Уг дууны үгийг Д. Хүрэлбаатар, аяыг Никитон хамтлагийн гитарчин, ая зохиогч Д. Өлзий-Орших нар зохиожээ.[5] Энгүүн The Voice of Mongolia 1-р улирлын хагас шигшээд уг дууг дуулсан бөгөөд YouTube сувагт 4 сая гаран хандалттайгаар одоогоор тус шоуны хамгийн их үзсэн бичлэг болоод байна. Түүний дараагаар Мобиком корпорацийн "Be" брэндтэй хамтран "Би өөрийнхөөрөө" дууны шинэ клипээ "Be" брэндийн YouTube сувгаар олон нийтэд хүргэсэн. Энэ нь түүний бие даасан дөрөв дэх уран бүтээл болж мэндэлсэн юм.
Хамгийн сүүлд 2019 оны 9-р сард "I'm in Love[6]" дуугаа олон нийтэд хүргэсэн. Энэ уран бүтээл нь дуучин, хийлч Энгүүн өөрөө үгийг нь бичсэнээрээ онцлог.[7]
Хүснэгтээр
Дууны нэр | Он | Зохиолчид | Төрөл, жанр | |
---|---|---|---|---|
Үг | Ая | |||
Kaleidoscope /удахгүй/ | 2019 | Ж. Ариунзул | Ocean Grey | N/A |
I'm in Love | 2019 | Ц. Энгүүн | Ocean Grey | Поп |
Би өөрийнхөөрөө | 2019 | Г. Тогтуун | Б. Дөлгөөн | Поп |
Чи над шиг дурлаж чадах уу | 2019 | Д. Хүрэлбаатар | Д. Өлзий-Орших | Баллад |
Уучлалт гуйх гэж | 2019 | Д. Мөнхболд | Д. Мөнхболд | Баллад |
"Халуун зүрх" киноны дуу | 2019 | Д. Ганцэцэг | Б. Цогбаяр | Киноны дуу |
Шинээс хуучин руу он цагийн дарааллаар
Энгүүн аав Цэендашийн хамт гэрийнхээ цонхоор хийн буугаар буудсан бичлэгээ олон нийтийн сүлжээнд тависнаас болоод харьяа цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан удаатай.[13] Бичлэг олон нийтэд хүрсний дараах нь түүний аав Цэендаш мэдээллийн сувгуудаар дамжуулан "Энэ буу бол зөвхөн кино зураг авалтад зориулсан ямар ч аюулгүй. Зөвхөн чанга дуу гаргадаг, хошуу нь битүү, харагдахын хувьд хонгио үсэрдэг буу. Энэ бууг гэртээ авч ирж охиндоо сонирхуулсан нь аав хүний хувьд маш том алдаа байлаа. Та бүхнээс уучлал хүсье. Энэ бичлэгийг урлагт хайртай, дуулах дуртай охины маань эсрэг битгий ашиглаарай" гэж уучлалт хүссэн.[14] Уг үйлдэл The Voice of Mongolia 1-р улиралд оролцож байх үед болсон бөгөөд энэхүү мэдээлэл түүний өрсөлдөөнд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байсан ч Энгүүн ялагч болсон юм.