Цэндийн Дамдинсүрэн | |
---|---|
| |
Төрсөн: | 1908 оны 9 сарын 14 Дорнод аймгийн Матад сум |
Өнгөрсөн: | 1986 оны 5 сарын 27 (77 насалсан) Улаанбаатар |
Гарал үүсэл | Хатагин |
Яс үндэс | Хатагин |
Боловсрол | Дээд |
Төрөл | шүлэг, өгүүллэг, үргэлжилсэн үг, тууж |
Шагнал | Монгол Улсын төрийн шагналыг 1946, 1947, 1951 онуудад 3 удаа, Ардын уран зохиолч цолыг 1986 онд анх удаа тус тус хүртсэн. |
Xамтрагч | Бямбын Ринчен |
Хатагин овогт Цэндийн Дамдинсүрэн (1908 онд Сэцэн хан аймгийн Матад уулын хошуу одоогийн Дорнод аймгийн Матад сумын нутагт төрсөн-1986 онд Улаанбаатар хотод нас барсан). -БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит 3 удаагийн шагналт, анхны Ардын Уран Зохиолч, ШУА-ийн жинхэнэ гишүүн, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, орчин цагийн монгол хэлний дүрмийг үндэслэгч эрдэмтэн, орчуулагч, зохиолч хүн юм.
1925 онд Ардын цэрэгт бичээч, эх зохиогч, 1929 оноос Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны хүрээлэнд судлагч, 1938 онд ЗХУ-ын Ленинград хотын Дорно дахины сургуулийг төгссөн, 1942-1959 онд "Үнэн" сонины эрхлэгч, Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, Монголын Зохиолчдын эвлэлийн хорооны дарга, 1959-63 онд ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн захирал, 1963 оноос ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан. БНМАУ-ын АИХ-ын депутатаар дөрвөн удаа, АИХ-ын тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон.
Тэрээр монголын шинэ бичгийг зохиох ажилд 1940-оод оны эхээр идэвхийлэн оролцож кирилл үсэг дээр суурилсан цагаан толгой үсгийн дүрмийг зохиосон нь эдүгээ хүртэл хэрэглэгдсээр байна. Мөн XIII зууны үед зохиогдсон Монголын нууц товчоо бүтээлийг орос хэлнээс орчин цагийн монгол хэлээр хөрвүүлэнээр орчин үеийн уншигчид уг түүхийн эх сурвалжтай танилцах таатай боломж нээгдсэн байна. Монголын шинжлэх ухаан, нийгмийн зүтгэлтэн, зохиолч, орчуулагч. Монголын шинэ кирилл бичиг үсгийг зохиосон "эцэг" гэгддэг.
Зарим нь өөрийнхөө төлөө хийж бүтээсэн зүйлтэй байхад зарим нь бусдын эрх ашиг, эх орон, ард түмнийхээ төлөө энэ биеэ зориулсан нь бий. Ийм олон олон алдартны нэг нь Цэндийн Дамдинсүрэн билээ. Сургуульд орсон цагаасаа л бид энэ их хүний дүрмийг нь зохиосон шинэ үсгээр нүдээ нээн, “Цагаан цасан малгайтай…” хэмээн цээжилж, дунд ангиасаа “Буурал ээж минь”, “Зугаацахаар мордсон нь”, “Цэцэн хурга”, “Гологдсон хүүхэн”, “Хоёр цагаан юм” гээд үргэлжлүүлэн уншдаг байсан.
Өвөг эцэг Шугарын Эргэзэндоной (186..-1927) бичиг үсэгтэй малчин ард байсан, эмэг эх Гундантангад (187..-1909). Эцэг Э.Цэнд (1882-1923) Матад хошууны Тамгын газар бичээч байсан. Эх нь Г.Уламбаяр (1878-1939).
Өвөөгийнхөө санал болгосны дагуу Матад хошууны МАХН-ын үүрт элссэн нь дараа дараагийн олон ажлын эх суурийг тавьжээ. Намын байгууллагад ажиллаж байсан тэрбээр
Зохиолчийн амьдралын нэгээхэн хэсэг нь Монголын эртний уран зохиолын судлалд зориулагдсан. Шоронгоос суллагдсаныхаа дараа тэрбээр “Гэсэрийн туужийн түүхэн үндэс”, “Субашид”, “Монголын уран зохиолын дээж зуун билэг”, “Рашааны дусал”, “Саран хөхөө” зэрэг эртний уран зохиолын нэлээд ном хэвлүүлжээ. Төвд бичиг сайн мэддэг хүнийг Хэл зохиолын хүрээлэнд авч ажиллуулсныг буруутган Төв хорооноос комисс томилогдон шалгасан гэдэг. Шалгалтын дараа түүнийг буруутган улмаар ажлаас нь халсан байна.
Эртний Монголын уран зохиолыг судалж, энэ талын олон судалгааны бүтээл гарган ном зохиол хэвлүүлсэн түүнийг үндсэрхэг үзэлтэн хэмээн олонтоо хавчин гадуурхаж байжээ.
Цэндийн Дамдинсүрэн 1986 оны 6-р сарын 5-нд таалал төгсжээ.
Ленинград хотын Их сургуулийн монгол хэлний анги төгссөн Л.В.Зевинатай 1936 онд гэрлэсэн.
1937 онд хүү Дамдинсүрэнгийн Лев төрсөн.
1942 онд хүү Дамдинсүрэнгийн Костантин төрсөн.
1946 онд хүү Дамдинсүрэнгийн Михаил төрсөн.
1954 онд охин Дамдинсүрэнгийн Дулмаа төрсөн.
Ц.Дамдинсүрэн орос, герман, англи, манж, төвд хэлний боловсролтой байсан нь гадаад, дотоодын утга зохиол хийгээд онол түүхийн аль ч талаас нь судлах бололцоог олгосон байна.
Ц.Дамдинсүрэн Халхын Лувсанпэрэнлэй, Өөлдийн Намхайжамц, Цахарын Лувсанчүлтэм, Боржгин Равжаа хийгээд Чойжи Одсэр, Шаравсэнгэ, Сономгарва, Гэлэгжамц нарын орчуулагчдын бүтээл, Ишбалжир, Агваандорж, Жамьянгарав нарын шүлэг бүтээлүүдийг нарийвчлан судалжээ. Мөн Нагаржунайн "Рашааны дусал", "Таван шастир" үлгэрийн цоморлог, "Шидэт хүүрийн үлгэр", "Субашид"-ын тайлбар зэрэг зохиолыг нягтлан үзээд, Монгол болон дорно дахины уран зохиолын харилцаа холбоо, хамаарлыг хөгжлийн түүхийг гарган тавьжээ.
Дэлхийн болон Орос Зөвлөлтийн олон сонгодог зохиолтой Монгол уншигчдыг танилцуулсан юм.
Зохиолч маань эхнэр Л.В.Зевинатайгаа Ленинградын их сургуульд сурч байхдаа 1936 онд танилцан гэр бүл болсон аж. Түүний дөрвөн хүү нь физикийн нарийн мэргэжилтэй бол ганц охин Дулмаа нь аавынхаа мэргэжлийг өвлөсөн. Өдгөө тэд бүгд ОХУ-д амьдарцгаадаг.
Ардын уран зохиолч, гурван удаагийн Төрийн соёрхолт, хэл бичгийн ухааны доктор, профессор, хатагин овогт Цэндийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 90 жилийн ойгоор буюу 1998 онд Чойбалсан хотын Төв номын сангийн өмнө түүний хөшөөг босгосон байна.