Цэцэрлэг сум
ᠴᠡᠴᠡᠷᠯᠢᠭᠰᠤᠮᠤ | |
---|---|
![]() | |
Улс | ![]() |
Аймаг | ![]() |
Байгуулагдсан | 1931 он |
Газар нутаг | |
• Нийт | 7,451.6 км2 (2,877.1 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 4,628 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Цэцэрлэг (монгол бичгээр чэчэрлиг) нь Хөвсгөл аймгийн сум юм. Нийт 7,480 км² газар нутгийн 6,040 км² нь бэлчээр, 1,340 км² нь ой болно. 2000 оны байдлаар Цэцэрлэг суманд 5,876 хүн амьдарч байсны ихэнх нь хотгойд ястан юм. Сумын төв Халбан нь аймгийн төв Мөрөнгөөс баруунш 209 км, Улаанбаатараас 880 км зайд оршино.
1931 онд Хантайшир уулын аймгийн Дэлгэрхаан уулын хошууны харьяанд Цэцэрлэг сум байгуулагдсан байна. 1933 оны байдлаар 1150 өрхийн 3,800 иргэн бүхий, 92,000 орчим толгой малтай томоохон сум болжээ. 1954 онд "Энх-Амьдрал" нэгдэл байгуулагдаж, 1990 онд татан буугдсан байна.
2004 оны байдлаар 110,000 орчим толгой мал тоологджээ. Үүнд ямаа 45,000, хонь 48,000, үхэр, сарлаг 8,300, адуу 8,100, тэмээ 606 байв[1].
Монголын хойд хэсгийн хамгийн том хийдүүдийн нэг Тэсийн Хүрээ 1717 онд өдгөө сумын төв байгаа газрын ойролцоо байгуулагджээ. Тэсийн Хүрээ нь хөгжлийнхөө оргил үедээ 1,500 ламтай, 6 аймаг, 16 дацан, 29 дуганаас бүрдэж байв. Тэсийн Хүрээг 1930-аад оны сүүлчээр нураажээ.
М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.201