Чандмань-Өндөр сум

Чандмань-Өндөр сум
ᠴᠢᠨᠳᠠᠮᠠᠨᠢᠥᠨᠳᠦᠷᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Хөвсгөл
Байгуулагдсан1931 он
Эргэн байгуулагдсан1959 он
Газар нутаг
  Нийт4,487.5 км2 (1,732.6 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 3,162
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Чандмань-Өндөр сум нь Хөвсгөл аймгийн сум юм. 4,490 км² нутагтай. 2000 оны байдлаар 3036 оршин суугчтай байв. Сумын төв Хөхөө нь аймгийн төв Мөрөнгөөс зүүн хойно 138 км, нийслэл Улаанбаатараас 758 км зайд оршино.

1931 онд Хөвсгөл аймагтай хамт байгуулагдсан. 1933 оны байдлаар 816 өрхийн 2,300 хүн, 42,000 орчим толгой мал тоологджээ. 1956 онд сумыг Цагаан-Үүр суманд нэгтгээд, 1959 онд буцааж салгасан байна. 1952 - 1990 онд тус суманд "Лениний алдар" нэгдэл ажиллаж байв.

2004 оны байдлаар 41,000 толгой малтай. Үүнд, 10,000 хонь, 13,000 ямаа, 14,000 үхэр, сарлаг, 4,100 адуу тоологдсон бөгөөд тэмээ байхгүй[1].

Түүхийн дурсгалт газрууд

[засварлах | кодоор засварлах]

Нутгийнхан Чингис хааны дээд өвөг Алун Гуа эх тус сумын нутгаар урсдаг Ариг голоос гаралтай гэж үздэг бөгөөд 1992 онд голын ойролцоо түүний хөшөөг босгожээ.

М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.204

  1. "Статистикийн Төв Газар: 2004 оны мал тооллого, х.111" (PDF). Archived from the original (PDF) on 2007-03-22. Татаж авсан: 2007-03-22.