Шинь Сын-хүнь | |
2012 онд | |
Ерөнхий мэдээлэл | |
---|---|
Төрсөн нэр | 신승훈 → Shin Seung-hun |
Төрсөн өдөр | 1968 оны 3 сарын 21 |
Төрсөн газар | Өмнө Солонгос, Тэжонь |
Яс үндэс | солонгос үндэстэн |
Улсын иргэн | Өмнөд Солонгос |
Ажил үйл | дуучин, дуу зохиогч |
Дуулдаг хэл | солонгос хэл |
Урсгал | уянгын дуу (баллад) |
Танил үе | 1990 он — өнөөдөр |
Зууч | Dorothy Company (БНСУ) Avex Group (Япон) |
Шинь Сын-хүнь (1968 онд төрсөн) — Өмнө Солонгосын уянгын дуучин.
1990-ээд онд улсдаа ихэд нэрд гарч «Уянгын (баллад) дууны хаан» хэмээн алдаршжээ.
Шинь Сын-хүнь 1966 оны 4 сарын 11 -нд Өмнө Солонгосын Тэжоньд төрсөн.
1990 онд анхны цомгоо гаргажээ.
Түүний 2-р цомгийн «Invisible Love» дуу SBS телевизийн нийтийн дууны жагсаалтыг 14 долоо хоног тэргүүлж дээд амжилт тогтоож байв. 1998 онд гаргасан 6-р цомгийн «Promise that can not be defended» дуу богино хугацаанд 10 сая хувь борлогджээ. Өмнө Солонгосын 7 цомог дараалан сая ширхэг борлуулсан анхны дуучин болсон.
2004 оноос Японы зах зээлд нэвтэрсэн бөгөөд Хятад, Японы дэмжигч сонсогчтой болсон.
Шинь Сын-хүний худалдаанд гаргасан цомог, борлогдсон хувийг доор жагсаав.