"Шинэ хөгжим" (гер. Neue Musik, фр. nouvelle musique) — германы шүүмжлэгч Паул Беккерийн 1919 оны үед хэрэглэж байсан хэллэг. Санаа нь XX зууны академик хөгжмийн шинэчлэгч ханлагуудыг нэгтгэн тодорхойлсон хэллэг байв.
"Шинэ хөгжим" хэмээх хэллэг нь ямар нэгэн тодорхойлолт хэв маягийг илэрхийлэхгүй бөгөөд сонгодог болон романтизмын хөгжмийн хэлбэрээс татгалзаж хөгжмийн илэрхийлэл дүрслэлийн шинэ хэв маягийг дуурьслын, аялгууны, хэмнэлийн, найрал хөгжмийн бичлэгийн төвшинд өөрчлөх зорилгыг агуулсан байдаг.