Шосэ (манж хэл: ᡧᠣᠰᡝ, хятад хэл: 硕塞; 1629 - 1655) нь манжийн Чин гүрний Дээд эрдэмт хааны тавдугаар агь, хошой чэнзэ чин ван юм. 1655 онд түүний ван цолыг хошой жуан чин ван гэж өөрчлөн, үе улирах төмөр малгайт вангийн зэрэг болгосноор угсаа залгамжлахад хэргэмийг нь бууруулахгүй залгамжлуулах дархан эрхтэй болжээ.
Тэрбээр 1629 онд Дээд эрдэмт хааны Ехэ нара овгоос гаралтай татвар эмээс төрсөн. Мүгдэнгийн Чиннин ордонд Бомубогор, Фулинь нартай хамт өсжээ. 1644 онд Нара овгийн эмтэй хуримлаж, чэнзэ жүн вангийн хэргэм хүртэв. Тус жилийнхээ зун Додо чин вангийн удирдсан цэргийн бүлэгт багтаж, Ша-ань жоуг довтлон эзлэв. 1645 онд Додо чин вангийн удирдсан их цэрэг Хэнань мужийг эзлэн авахад түүний доор үүрэг гүйцэтгэхдээ Ли Зичэнгийн жанжин Жан Юсэн, Лю Фанлян нарын цэргийг довтлон бут цохижээ. Доргон ван нас барсны дараа Шосэд хошой чэнзэ чин ван (манжаар:ᡥᠣᡧᠣᡳ ᡴᡝᠰᡳᠨᡤᡤᡝ
ᠴᡳᠨ ᠸᠠᠩ, hošoi kesingge cin wang; хятадаар: 和硕承泽亲王) цол соёрхов. 1655 оны 1 сард Шосэ чин ван нас барсны дараа түүний ууган хөвүүн Богудо угсаа залгамжлахдаа хошой жуан чин ван (манжаар: ᡥᠣᡧᠣᡳ ᠨᡤᠠᠮᠪᠠᠯᡳᠩᡤᡡ
ᠴᡳᠨ ᠸᠠᠩ, hošoi ambalinggū cin wang; хятадаар: 和硕庄亲王) болжээ.
Хатад, хүүхдүүд