Экологийн инженерчлэл нь экологи, инженерчлэлийн талдаа урьдчилан таамаглах, загварчлах, барих эсвэл дахин сэргээхэд ашиглагдах экосистем буюу “хүн төрөлхтний нийгэм болон байгаль орчинд ашиг тустай байдал”-ыг нэгтгэхэд чиглэнэ.
Экологийн инженерчлэл нь 1960-аад оны эхээр шинэ санаа болон гарч ирсэн боловч түүний тодорхойлолтыг боловсруулахад хэдэн арван жил зарцуулсан. Үүний хэрэгжүүлэлт одоог хүртэл хийгдсээр байгаа бөгөөд хүмүүс саяхнаас үүнийг шинэ парадигм гэх болсон. Ховард Одум болон бусад хэд хэдэн хүмүүс экологийн инженерчлэлийг тайлбарлахдаа байгалийн эрчим хүчний эх үүсвэр болон түүний системийг удирдах явдал гэж байсан. Экологийн инженерчлэлийн гарал үүсэл нь нөөцийг үр ашигтайгаар ашиглахад нөлөөлж буй эрчим хүч, материалын урсгалын цогц макро загварыг олж авах экологийн загварчлал, экосистемийн симуляци бүхий Одумын ажилд оршдог.
Митч, Йоргенсен экологийн инженерчлэлийг нийгэм, байгальд ашиг тустай бөгөөд түүнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бусад арга барилаас ялгах 5 үндсэн ойлголтыг нэгтгэн дүгнэсэн. Үүнд: 1) экосистемийн өөрийгөө загварчлах чадварт суурилдаг, 2) экологийн онолын газарт (эсвэл хүчиллэг) туршилт байж болно, 3) системийн арга барилд тулгуурладаг, 4) сэргээгдэхгүй эрчим хүчний эх үүсвэрийг хэмнэдэг, 5) экосистем болон биологийн хамгаалалтыг дэмждэг.