Эрдэнэсант сум
ᠡᠷᠳᠡᠨᠡᠰᠠᠩᠲᠤᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Төв |
Газар нутаг | |
• Нийт | 2,944 км2 (1,137 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 4,435 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Эрдэнэсант сум нь Төв аймгийн баруун талын сумын нэг.
Эрдэнэсант сум нь 302.4 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй.
Улаанбаатар хотоос баруун зүгт 216 км зайд оршдог. Аймгийнхаа төвөөс 259 км алслагдсан.
Сумын төвийн газар зүйн координат нь E119°49’-N47°09’
Сумын газар нутаг Хангай-Хэнтийн уулархаг мужид багтах ба Орхон Туулын савын 1500-2000 м өргөгдсөн бэсрэг уулсын төлөөлөл болно.
Монгол орны байгалийн бүс бүслүүрийн хувьд Хангайн нурууны зүүн төгсгөлийн ойт хээрийн бүс тал хээрийн бүсэд шилжих заагт оршдог. Тус газар нутгийг шинэ төрмөлийн эриний галт уулын муж дахь гүний хагарал дайрч гардаг. Хөрсөн бүрэвчинд хүрэн, хар хүрэн, нуурын хөндийгөөр аллюви нугын хөрс таарна. Эрдэнэсантын уулс нь жинхэнэ уулын хээрт орших учир нийт нутгаар үржил сайтай хар ба хүрэн хөрс зонхилно.
Засаг захиргааны хувьд Төв, Өвөрхангай, Булган аймгуудын зааг нутаг, Хангай-Хэнтий уулархаг их мужийн Хангайн мужийн зүүн урд, Хэнтийн мужийн баруун урд шувтарга хэсэгт өөрөөр хэлбэл Хангайн, Хэнтийн уулархаг нутгийн уулзварт байрлана.
Эрдэнэсант сум нь 6,000 орчим хүн амтай, эдийн засгийн хувьд аймагтаа дээгүүр ордог сум юм.
2002 | 2003 | 2004 | 2005 | 2006оло | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
▼5,734 | 5,404 | 5,015 | 5,006 | 5,009 | 5,010 | 4,586 | ▼4,550 | ▼4,470 | ▲4,511 |
Доктор Э.Дашдондог Ж.Доржпүрэв, Г.Төмөрхадуур, Дашпунцаг
Хүний их эмч Дашдэмбэрэлийн Нарантуяа ( Анагаах Ухааны Доктор)
Түгжамбын Навчаа (Боловсролын Доктор)
Хүний их эмч Түгжамбын Алимаа ( Анагаах Ухааны Доктор)
Штабын дарга, корпус командлан захирагч Жигдэнгийн Малж,
Партизан Ж.Содном
Улсын Бага Хурлын гишүүн Ц.Баярмагнай,
Улсын Их Хурлын гишүүн Ц.Баасанжав / Улаанбаатар хотын дарга асан/,
До.Ганболд / УИХ-ын дэд дарга/, Ц.Сүхбаатар, бригадын генарал Бадамбазар,
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Нацаг, Г.Дарамбазар, Б.Барамсай, Б.Зэнэмэдэр, З.Баярбат, Д.Гүньбазар
Үндэсний бөхийн дархан аварга, олимпын мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Жигжидийн Мөнхбат тус суманд төрсөн юм. Даншиг наадмын их аварга Намжилжав, Чүлтэм, Баянмөнх
Монгол Улсын начин Дэлэгийн Шадав, Д.Даваасүрэн, Базарбидэрнаагийн Бадам-Очир
Улсын аварга малчин, тууварчин, мэргэжилтэн 13, Улсын сайн малчин 7, Улсын аварга тариаланч 27, Улсын аварга тариаланч хамт олон 3 төрөн гарчээ.