ЯК-50 (1949) | |
---|---|
Үүрэг/төрөл | Дайрагч/амдан сөнөөгч онгоц |
Гарал | Зөвлөлт Холбоот Улс / Орос |
Үйлдвэрлэгч | Яковлев-ын нэрэмжит зохион бүтээх товчоо |
Анхны нислэг | 1949 оны 7 сарын 15 |
Статус | Цуцлагдсан |
Гол хэрэглэгч | ЗХУ |
Хувилбарууд | Як-30 МиГ-17 |
Як-50 гэсэн хоёр өөр цаг үед хийгдсэн нисэх онгоц байдаг. Эдгээрийг ялгахын тулд хийгдсэн оноор нь ялгаж байдаг. Як-50 буюу 1949 оны тус онгоц бол дуунаас хурдан сөнөөгч онгоцнууд болох МиГ-15, МиГ-17, Сухой Су-15, зэргийн онгоц гарч ирхээс өмнө 1949 онд туршигдсан учраас түүн дээр олж авсан дадлага, туршлага нь дараа үеийн олон онгоцонд хэрэгжих үндэс болжээ. Туршилтаар Мач 0.97 буюу дууны хурдад дөхөж, 4000 метрийн өндөрт нислэг үйлдэж байсан. Харин дараа нь 1949 оны 7 сарын 15-ны өдрийн туршилтаар Мач 1.03 дууны хурдад хүрч, 10,000 метрийн өндөрт ниссэн нь энэ төсөл амжилттай дуусахад нөлөөлсөн. Тус онгоцны суурин дээр Як-120, Як-140, Як-25, Як-28 гэх мэтийн цувралууд бүтээгдэж байжээ.