Үшилү шаньюй

Үшилү шаньюй[1] (хятадаар: 烏師廬; пиньинь: Wū shī lú) нь НТӨ 105-102 онд Хүннү гүрнийг захирч байсан. Үвэй шаньюйн хүү.

Уди хаан Хүннүгийн удирдлагын дунд яс хаяж, өвөр хооронд нь нүдэлдүүлэх зорилгоор НТӨ 105 оны үест Үшилү шаньюй, баруун этгээдийн жүки ноён хоёрт нэгэн зэрэг бараг адил хэмжээний элч төлөөлөгч, бэлэг сэлт илгээжээ. Гэсэн ч баруун этгээдийн жүки ноён өөр дээр нь хүрэлцэн ирсэн Хятадын элчийг эд юмсынх нь хамт шаньюйдаа хүргүүлжээ. Уди хааны далд хорон санаа, заль мэх илэрч, түүний элч төлөөлөгчдийг шаньюй барьж хорьсон.[2] Энэ явдлаар шалтаглаж Уди хаан Жао Понү жанжинд 20,000 цэрэг өгч Үшилү шаньюйг довтуулжээ. Гэтэл уг дайралтыг Хүннүгийн цэргийн хүч бут ниргэж чадсан байна. Улмаар Жао Понү жанжин Шоусянь хотод орогнов. Үшилү шаньюй энэхүү хотыг эзлэх гэж удаан хугацаагаар сахин сууснаас тахалд өртөж нас баржээ. Түүнийг өвчнөөр нас барсны дараа авга ах Гоулихү нь шаньюйн сууринд суув.

Өмнөх
Увэй шаньюй
Хүннүгийн шаньюй
НТӨ 105-102
Дараах
Гоулихү шаньюй
  1. Түүний нэрийг НТӨ 94 онд Сыма Цянь-ий бичсэн Түүхийн тэмдэглэлд (烏師廬 Wū shī lú), НТ 60 онд Бань Гү-гийн бичсэн Хань шуд (詹師廬 Zhānshīlú) гэж хоёр өөр байдлаар тэмдэглэсэн байдаг ч, ихэнх түүхчид эхний хувилбарыг баримталдаг.
  2. Монгол улсын түүх. УБ., 2002. Нэгдүгээр боть. т.207-208