Алтангэрэлийн Баярцэцэг | |
Бүтэн нэр | Алтангэрэлийн Баярцэцэг |
---|---|
Төрсөн өдөр | 1990 оны 11 сарын 29 |
Төрсөн газар | Монгол улсын Улаанбаатар хот |
Яс үндэс | Монгол үндэстэн |
Улсын иргэн | Монгол |
Ажил үйл | Гоо бүсгүй, жүжигчин |
Алтангэрэлийн Баярцэцэг нь Монгол улсын хүчирхэг гоо бүсгүйчүүдийн нэг бөгөөд жүжигчин юм.
А.Баярцэцэг ШУТИС-ийн КТМС-д маркетингийн менежментийн чиглэлээр, Өмнөд Африкийн Дурбан хотын "Mancosa Management College"-д олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Мөн Испанийн Мурсиа хотын их сургуульд оюутан солилцооны "Erasmus Mundus" олон улсын хөтөлбөрөөр нэг жил суралцаж төгссөн. Тухайн үед "Голомт" банк, "Энержиресурс"-ын тэтгэлэгт хамрагдаж байжээ. А.Баярцэцэг англи, испани, франц хэлтэй. Тэрээр Miss World Mongolia 2015 тэмцээнд 2-р байр эзлэн 2015 оны Ертөнцийн сайхан хүүхэн тэмцээнд оролцон шилдэг 16-д багтан, 2016 оны Дэлхийн мисс тэмцээнд шилдэг 11-т багтсан юм.