Инамори Казүо | |
Төрсөн өдөр | 1932 оны 1 сарын 30 |
---|---|
Төрсөн газар | Япон, Кагошима, Кагошима |
Яс үндэс | Япон үндэстэн |
Улс орон | Япон |
Сурсан нь | Кагошима их сургууль - инженер (1955) |
Ажил үйл | худалдаа, үйлдвэрийн эзэн |
Инамори Казүо (Япон: 稲盛和夫、いなもり かずお, 1932 оны 1 сарын 30 - ) нь Японы бизнесмэн. Кёосэра, Дай-ни Дэндэн (Өдгөөгийн KDDI) корпорациудын үүсгэн байгуулагч.
Кагошима аймагт төрсөн. Нутагтаа дунд сургууль төгсөөд 1955 онд Кагошима их сургууль, технологийн факультетыг дүүргэсэн.
1959 онд 8 ажилтантайгаар Кёото серамикс (өдгөө Кёосэра) компанийг үүсгэн байгуулж, 10 жилийн дараа хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани болтол нь өргөжүүлжээ. Тус компани нь керамик эдлэлийн технологиороо дэлхийн тэргүүлэгч компани билээ. 1984 онд Дай-ни Дэндэн (DDI, өдгөө KDDI)-г байгуулсан нь өнөөдөр Японы гар утасны тэргүүлэгч компаниудын нэг болжээ.
1984 онд "Инамори сан"-г байгуулж, Кёото шагналыг бий болгосон. Мөн залуу бизнесмэнүүдэд зориулсан ашгийн төлөө бус "Инамори дугуйлан"-г үндэслэж, залуу үеийг сурган хүмүүжүүлж иржээ.
Түүний амьдралын философийг өгүүлсэн "Амжилтад хүрэх гал эрмэлзэл" ном нь 2006 онд ЭМОС клубийн орчуулгаар монгол хэлээр хэвлэгдэн гарсан юм.