Патрик Паттерсон | |||
Patrick Patterson | |||
![]() Паттерсон «Хьюстонд» | |||
«Торонто Рэпторс» — № 54 | |||
Хүчний довтлогч / Төвийн тоглогч | |||
Өндөр: | 203 см | ||
Жин: | 107 кг | ||
Иргэншил: | ![]() | ||
Мэндэлсэн: | 1989 оны 3 сарын 14 , Колумбын тойрог, Вашингтон | ||
Ахлах сургууль: | Хантингтон (Баруун Виржиниа, Хантингтон) | ||
Их сургууль: | Кентакки (2007—2010) | ||
Драфт: | 14, 2010, Хьюстон Рокетс | ||
Тоглогчийн замнал | |||
| |||
|
Патрик Дэвелл Паттерсон (Англи: Patrick Davell Patterson; 1989 оны гуравдугаар сарын 14-нд Колумбын тойргийн Вашингтон хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Торонто Рэпторс» багт тоглодог.
2010 оны зургаадугаар сарын 24-нд драфтын №14-өөр шалгарч «Хьюстон Рокетст» хуваарилагдсан ба арваннэгдүгээр сарын 10-нд Хөгжлийн лигийн нь баг «Рио-Гранде Вэлли Вайперст» элссэн юм.[1] Тэнд есөн тоглолтонд дунджаар 35 минут тоглохдоо 18.3 оноо, 10.3 бөмбөг авалт хийжээ.[2] Удалгүй «Рокетст» эргэн дуудагдса билээ.[3] 2010 оны арванхоёрдугаар сарын 15-нд НБА-гийн дебютээ хийжээ.[4]
Луи Сколаг бэртэхэд Паттерсон гараанд багтаж, 2011 оны гуравдугаар сарын 14-нд 2 оноо, 5 бөмбөг авалт хийв.[5]
«Рокетс» 2012/13 онд гарааны хүчний довтлогчоор тоглуулахаар Сколаг явуулж, танасан цалингаараа Паттерсоныг цалинжуулахаар болов.
2013 оны хоёрдугаар сарын 20-нд «Сакраменто Кингз» рүү Тони Дуглас, Коул Олдричийн хамт Томас Робинсон, Франциско Гарсиа болон Тайлер Хоникаттаар солигдон явав.[6]
2013 оны арванхоёрдугаар сарын 9-нд Паттерсон Грейвис Васкес, Жон Сэлмонс, Чак Хейзийн хамт «Торонто Рэпторс» руу Руди Гей, Квинси Эйси, Аарон Грейээр солигдон очив.[7]
2014 оны долоодугаар сарын 12-нд «Торонтотой» гэрээгээ[8] 18 сая доллараар гурван жил сунгасан.[9]
{{cite news}}
: Check date values in: |archive-date=
(help)