тамирчны хүртсэн медаль | ||
---|---|---|
Эмэгтэй чөлөөт бөх барилдаан | ||
![]() | ||
Зуны олимп | ||
![]() |
Лондон 2012 | 63 кг |
Дэлхийн АШТ | ||
![]() |
Москва 2010 | 59 кг |
![]() |
Лас Вегас 2015 | 63 кг |
![]() |
Будапешт 2013 | 63 кг |
![]() |
Астана 2019 | 68 кг |
Азийн АШТ | ||
![]() |
Шинэ Дели 2015 | 63 кг |
![]() |
Шинэ Дели 2010 | 59 кг |
Соронзонболдын Батцэцэг — Монгол Улсын эмэгтэй чөлөөт бөхийн олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Ази тивийн аварга Монгол Улсын бөх, Гавьяат Тамирчин.
Соронзонболдын Батцэцэг 1990 оны 3 сарын 11 -нд БНМАУ-ын Архангай аймгийн Хашаат суманд М. Соронзонболд, Д. Оюун-Эрдэнэ хоёрын таван хүүхдийн дөрөв дэх нь болон төрсөн.[1] 2008 онд Хашаат сумын дунд сургуулийг дүүргээд Монгол Улсын Их Сургуулийн Япон хэлний ангид элсэн сурчээ.[1][2] 2005 оноос сумынхаа Дондов багшийн удирдлаганд чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. 2008 оноос "Замчин" клубт Дүвчин багшийн шавь болж, 2012 онд "Хилчин" спорт хороонд харьяалагдаж байна. 2008 оноос З. Дүвчин, Т. Сүхбаатар дасгалжуулагчтай улсын шигшээ багт багтсан.[2] Гэрлэсэн.[1]
Монголын бөх Соронзонболдын Батцэцэг Өсвөр үеийн УАШТ-д 2005 онд мөнгөн медаль, Өсвөр үеийн ААШТ 2007 онд Тайваны Тайчинд болоход мөнгөн медаль, Залуучуудын УАШТ-д 2008 онд алтан медаль, Залуучуудын ААШТ 2008 онд Катарын Дохад болоход мөнгөн медаль, Насанд хүрэгчдийн УАШТ-д 2009, 2010 онд алтан медаль, 2011 онд мөнгөн медаль, 2010 оны ААШТ Энэтхэгийн Шинэ Делид болоход мөнгөн медаль, 2009 оны ДАШТ-д орсон, 2010 оны ДАШТ-д алтан медаль, 2012 оны олимпод хүрэл медаль хүртсэн.[2]2015 оны ДАШТ-д дахин алтан медаль хүртэн дэлхийн хошой аварга болсон.
ДАШТ-ээс 2 алт 1 мөнгө, Лондонгийн Олимпын их наадмаас хүрэл медаль авсан бахдам сайхан амжилтыг нь Монголын төр засаг өндрөөр үнэлэн С.Батцэцэгийг 2010 онд Монгол Улсын Гавьяат Тамирчин цолоор, 2017 оны 7 сарын 31-нд Хөдөлмөрийн Баатар цолоор тус тус шагнаж урамшууласан.
2021 оны 8 дугаар срын 2-нд Токиогийн Олимпод Чөлөөт бөхийн 68 кг жинд оролцож байна.