Янжиндуламын Мөнгөнцацал | |
---|---|
Ерөнхий мэдээлэл | |
Төрсөн | 1972 оны 11 сарын 28 Монгол улсын Улаанбаатар хот |
Нас барсан | 2007 оны 11 сарын 7 (60 настай насалсан) Герман улсын Берлин хот |
Мэргэжил | Төгөлдөр хуурч, Хөгжмийн багш |
Зэмсэг | Төгөлдөр хуур |
Янжиндуламын Мөнгөнцацал нь Мөнгөө гэсэн нэрээрээ алдаршсан, Монголын төгөлдөр хуурч юм. Тэрээр 1972 оны 11 сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 2007 оны 11 сарын 7-нд Герман улсын Берлин хотноо нас барсан.
Мөнгөнцацал нь Монгол улсаас анх удаа Eвропт уран чадварлаг тоглодгоороо нэрд гарсан ба мөн олон улсын төгөлдөр хуурчдын тэмцээн, концертуудаас удаа дараалан олон шагнал авч байсан Монголын анхны төгөлдөр хуурч байжээ. Насан өөд болох хүртлээ Герман улсын Дюссельдорф, Дортмунд зэрэг хотуудад ажиллаж амьдарч байв.
Мөнгөө бага байхдаа хөгжмийн авьяастай байсан ба төгөлдөр хуур дээр гоц авьяас тодорч эхэлсэн байна. Тиймээс ээж нь түүнийг 7 нас хүрэхээр нь хөгжим бүжгийн сургуульд оруулсан байна. Энэ сургуульд суралцаж байх хугацаандаа Улаанбаатар хотын улсын хөгжмийн театруудад зохиогддог концертуудад идэвхтэй оролцдог болсон байна. Мөн мэргэжлийн хичээлийнхээ хажуугаар бусад тоо, орос хэл зэрэг хичээлүүддээ ч үргэлж онц дүн авч байв. Сургуулиа онцсайн дүнтэй төгсөн, шилдэг сурагчаар шалгарсан түүнийг хөгжим бүжгийн сургууль нь 1985 онд олон улсын залуучууд оюутны наадамд оролцуулсан ба мөн дараа нь олон улсын пионерын Артек зусланд амрах эрхээр шагнуулж байжээ. Гурван жилийн дараа Мөнгөөг 16 настай байхад нь Москвагийн Гнессин сургуулиас төгөлдөр хуур сурах урилга ирсэн байна.
1993 оноос тэрбээр Герман улсын Дортмунд хот руу, тус хотын хөгжмийн их сургуулийн нэрт профессoр Риxард Браунаар заалгахаар шилжин явж, 1997 онд амжилттай сурч төгссөн байна. Мөн тус ондоо Мюнстер хотын хөгжмийн сургуульд элсэн орж, профессор Вейхартын удирдлага дор суралцан, 2000 онд онцсайн дүнтэй төгсжээ. Ингэж сурч байхдаа Монгол төгөлдөр хуурын мастер курсийг Герман улсаас гадна Япон, Испани болон Еврoпын олон оронд сурч явжээ.
1996 оны 10 сард Италийн Пескара хотод жил болгон зохиогддог камер хөгжмийн "Rassegna Internationale Pescara Musica" 9 дэх уралдаанд тэргүүн байрыг эзэлж, тус уралдааны тэргүүн байрыг эзэлсэн анхны монгол төгөлдөр хуурч болж байв. Мөн дараагийн жилүүддээ мэргэжлийн өндөр түвшинд уран чадварлаг тоглодгоороо удаа дараалан сонин хэвлэлээр магтагдаж байв.
Түүний ажил амжилтын нэгэн оргил бол дууны хөгжмийн болон ганцаарчилсан тоглолтуудаас гадна 1999, 2001 онуудад Берлин хотын Концертхауст өөрийн бие даасан төгөлдөр хуурын тоглолтууд хийсэн явдал юм. 2006 онд тэнд сүүлчийн удаа Трио Мусарто хамтлагтайгаа тоглолт хийж байжээ. Мөнгөнцацал хөгжмийн гурвалсан Трио Мусарто гэсэн хамтлагийг үүсгэн байгуулсан ба xамтлагийнхаа нэрийг өөрөө бодож өгсөн байна.
1999–2003 онуудад Дортмунд хотын хөгжмийн сургуулийн туслах багшаар, мөн Мюнстер хотын Мадригал хоорын хөгжимчнөөр тус тус ажиллаж байв. Түүнээс гадна 1999 оноос эхэлж төгөлдөр хуурын баг ба хөгжмийн педагогоор Дортмунд хотын хувийн хөгжмийн институтэд ажиллаж байжээ.
2002-2005 онуудад Детмолд хотын хөгжмийн дээд сургуулд мэргэжлийн төгөлдөр хуурч болохоор төгөлдөр хуурчийн шалгалтуудаа үргэлжлүүлсэн байна.
Мөнгөнцацал-төгөлдөр хуур сангаас залуу төгөлдөр хуурчдыг дэмжсэн уралдаан зохион байгуулдаг.
2001
• Mozart: Sonate C-Dur KV 330(300h)
• Schumann: Davidsbündlertänze op.6
2004 (TrioMusarto)
• Beethoven: Trio c-moll op.1 Nr.3
• Brahms: Trio C-Dur op.87
• Gerigk: Derwischrequiem