"Orphans" | |
---|---|
Coldplay-гийн Everyday Life цомогт багтсан дуу | |
Худалдаанд гарсан огноо | 2019 оны 10-р сарын 24 |
Формат | Пянз, Дижитал татан авалт, Стрийм |
Бичүүлсэн | 2019 |
Жанр | |
Үргэлжлэх хугацаа | 3:17 |
Студи | Parlophone |
Зохиогч |
|
Продюсер |
|
"Orphans" нь Британы рок Coldplay хамтлагийн зохиосон дуу бөгөөд тэдний Everyday Life цомогт багтсан. 2019 оны 10-р сарын 24нд, Orphans Everyday Life цомгийн тэргүүн сингл болж Arabesque дууны хамтаар худалдаанд гарсан.[1] Дууг хамтлагийн бүх гишүүд бичсэн бөгөөд "The Dream Team" (Рик Симпсон, Дан Грийн, Бил Рахко) продюсер хийсэн.[2][3]
2019 оны 10-р сарын 24нд Orphans болон Arabesque дуунууд Everyday Life цомгийн тэргүүн синглүүд болон нийтэд цацагдсан.[4] Дууны агуулгын талаар хамтлагийн гоцлол дуучин Крис Мартин BBC Radio 1-д хэлэхдээ: "Зарим хэсэг нь миний хувийн асуудлууд, зарим нь миний хувийн амьдралд болсон бодит зүйлүүд болон бидний харсан зүйлүүд,зарим нь бусдын туулж байгаа зүйлсийг бид ойлгуулахыг зорьсон." гэжээ.[5] Дуу нийтэд цацагдаж өдөр хамтлаг өөрсдийн цахим хуудсан дээрээ тоолуур ажилуулсан.[6]
Хамтлаг Everyday Life цомогоо бичиж дуусах шатанд Orphans бичигдсэн. Улмаар тэргүүн 2 синглийн нэг нь болж нийтэд цацагдсан.[7]
Дууны клип 2019 оны 10-р сарын 25нд хамтлагийн албан ёсны YouTube сувгаар танилцуулагдсан.[8] Клип дээр дууны эхэн үеийн бүтээгдэх явц болон хамтлагийн гоцлол дуучин Крис Мартины дууны гитарийн дугаралтыг ямар байх тухай яриагаар эхэлдэг. [9]