Баабар (Бат-Эрдэнийн Батбаяр) (1954 оны 10-р сарын 26-нд төрсөн) нь Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн XX зууны манлай нийтлэлч, улс төрч юм.
Б.Батбаяр -1972 онд Улаанбаатар хотод дунд сургууль төгссөн.
1972-1973 онд Монгол Улсын Их Сургуульд суралцсан.
1973-1980 онд Польш улсын Краков хотын Ягеллоны Их Сургуульд суралцаж байгаад 1981 онд Монгол Улсын Их Сургуульд шилжин ирж биохимич мэргэжлээр төгссөн байна.
1987-1989 онд Зөвлөлт Холбоот Улсын Москвагийн Улсын Их Сургууль, 1990 oнд Лондон дахь Эзэн хааны коллежид тус тус суралцсан.
Б.Батбаяр 1981-1991 онд Микробиологийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн төвд эрдэм шинжилгээний ажилтан.
1991-1994 онд Монголын Социал-Демократ Намын даргаар, 1994-1996 онд чөлөөт нийтлэлчээр, 1996-2000 онд Улсын Их Хурлын гишүүнээр, 1998-1999 онд Сангийн сайдаар, 2004-2005 онд Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.
2006 оноос "Непко" Хэвлэлийн газрын захирлын албыг хашиж байна.
Б.Батбаяр 1980-аад оны үед "Баабар" гэсэн нууц нэрээр Монгол орны түүх, нийгэм, улс төрийн байдлын талаар эргэцүүлэл бичиж, хэд хэдэн ном орчуулсныг тухайн үеийн залуучууд гар бичмэлээр тарааж, нууцаар уншиж байлаа. Тэдгээрээс "Бүү март. Мартвал сөнөнө" нийтлэлд Монгол-Орос-Хятадын харилцаа, коммунист дэглэмийг шүүмжилжээ.
1989 онд Ардчилсан Социалист Хөдөлгөөнийг байгуулахад оролцсон. 1990 оны 2-р сард Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар Их хуралд Ардчилсан Социалист Хөдөлгөөнийг төлөөлөн оролцохдоо "Хаан нүцгэн байна" илтгэл тавьж, коммунист засаглалыг шүүмжилжээ.
1990-ээд оноос эхлэн нийтлэл бичиж монголчууд дунд их нэр алдартай болсон байна.
Тэрээр 1996 - 2004 онд "ХХ зууны Монгол: нүүдэл, суудал" ном бичжээ. Англи, польш, орос хэл рүү орчуулагдсан.
Баабар англи, польш, орос хэлтэй.
{{cite news}}
: Check date values in: |accessdate=
(help); Unknown parameter |accessyear=
ignored (|access-date=
suggested) (help)[permanent dead link]