"Violet Hill" | ||||
---|---|---|---|---|
Coldplay-гийн Viva la Vida or Death and All His Friends цомогт багтсан Сингл | ||||
Худалдаанд гарсан огноо | 2008 оны 5-р сарын 9 | |||
Бичүүлсэн | 2008 он | |||
Жанр |
| |||
Үргэлжлэх хугацаа | 3:49 (Сингл хувилбар) 3:42 (Цомог хувилбар) 3:20 (Радио хувилбар) | |||
Студи | Parlophone, EMI (Британи) Capitol Records (АНУ) | |||
Зохиогч | ||||
Хөгжмийн зохиолч | Крис Мартин | |||
Продюсер |
| |||
Viva la Vida or Death and All His Friends track listing | ||||
1.Life in Technicolor 2.Cemeteries of London | ||||
Viva la Vida or Death and All His Friends цомгийн дуунуудын жагсаалт | ||||
|
"Violet Hill" нь Британийн рок Coldplay хамтлагийн бүтээсэн дуу юм. Энэхүү дууг Coldplay хамтлаг өөрсдийн 4 дэх студи цомог Viva la Vida or Death and All His Friends цомогтоо зориулан бичжээ. Дуу нь бүхэлдээ гитарт суурилагдан бүтээгдсэн бөгөөд төгөлдөр хуур болон дууны хэмнэлийг дагасан шүлэгээс бүтсэн. Энэхүү дууг анх Coldplay өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан үнэгүй цацсан бөгөөд тэр даруй 2 сая татан авалт хийгдсэн.
Coldplay хамтлагийн дуучин Крис Мартин хэлэхдээ энэ дууг хэдэн жилийн хугацаанд бүтээсэн гэсэн. Дууны эхний мөр болон эхний хэсэг аялгууг өмнө нь зохиосон байсан бөгөөд дууг эхний байдлаар 2007 онд бүтээж дуусгасан. "Violet Hill" нь хамтлагийн дайныг эсэргүүцсэн сэдэвтэй анхны дуу нь юм. Дуу мэргэжлийн шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан байдаг. Дуу Viva la Vida or Death and All His Friends цомгийн тэргүүн сингл болж дэлхий даяар цацагдсан бөгөөд Billboard Hot Modern Rock Tracks дууны жагсаалтын 9-р байр, Британы сингл жагсаалтын 8-р байранд тус тус бичигдсэн.
Дуу 2007 оны хөгжмийн видео тоглоом Guitar Hero III: Legends of Rock-д татан авах боломжтойгоор гарсан ба улмаар Guitar Hero On Tour: Modern Hits болон Варрэн Миллэрийн Өвлийн хүүхэд баримтат кинонд багтсан байдаг. Violet Hill Британы шагнал гардуулах ёслол Q Awards-д шилдэг дуу төрөлд, 51 дэх удаагийн Грэмми шагналд "Шилдэг Рок дуу", "Шилдэг Хамтлаг Рок дуулалт" төрөлд тус тус нэр дэвшсэн. Дууны клип 2008 оны MTV Video Music Awards шагналын "Шилдэг тусгай эффэкт" төрөлд нэр дэвшсэн. Дууг олон бүтээлчид хэсэгчилж авч ашигласан ба өөр хэлбэрээр дуулах нь олонтаа.